Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өөртэйгөө ноцолдох ҮЗХ маргааш хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш Төрийн ордны Их танхимд хуралдана. Хот, хөдөөгийн 228 гишүүнд нь өчигдөр ийм зар түгжээ. ҮЗХ энэ удаа хамтарсан Засгийн газрын ажил байдлыг дүгнэж, бүрэлдэхүүнээс нь намаа гаргахаар санал нэгдэх нь ойлгомжтой болоод байгаа тул хурлын зар товчхон. Харин АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах талаар ярилцах эсэх тодорхойгүй боловч намын даргын суудлын төлөө ҮЗХ-той, ҮЗХ-гүй түүнтэй эчнээ өрсөлдөгсөд “Монголын Ардчилсан холбоо” фракцын тэргүүн Х.Баттулга, Ардчилсан хүчний холбооны лидер З.Энхболд хэмээн хэдийнэ тодроод байгаа билээ.

Маргааш ҮЗХ-ны хуралдаанаар зайлшгүй хэлэлцэх томоохон сэдэв нь хамтарсан Засгийн газрын алдаа, оноо юу байсан ту хайд чиглэж таарна. Энэ нь зөвхөн МАН, АН-ын хэрэг мэтээр эндүүрэх явдал АН-ын удирд лагуудад байх шиг. Хамтарсан Засгийн газраар үйлчлүүлж, ажил амьдралынхаа гурван жил гаруйг үдээд байгаа иргэд ч МАН, АН-ын хамтралд өөрсдийнхөөрөө дүн тавьж, АН-ын шийдвэрийг шүүх эрхтэй. Зөвхөн сонгуулиар л дүн тавина гээд тэр болтол улс төрд болж байгаа элдэв явдлыг үл анзааран зургаан сар хүлээх алба олон нийтэд байхгүй. Харин сонгуулиар аль намд санал өгөхөд нь АН-ын хурлын өнгө, гаргаж байгаа тайлбар, шийдвэрийнх нь төрх баримжаа болж дөнгөх биз ээ. АН-ын удирдлагууд өөр хоорондоо уял даа холбоо муутай мэдэгдлүүдийг гар гасаар байна. 2012 онд сонгууль болох учраас өмнө нь өөрсдийгөө МАН-аас ялгаж салгахын тулд.. гэж Н.Алтанхуяг дарга хэлсэн. Үүнээс үзэхэд АН-ыг сонгуулийн амбийц нь хатгаж Засгийн газраас гарах болжээ гэж ойлгомоор.

МАН-тай хамтарч байгуулсан Засгийн газар нь стандарт бус төдийгүй ардчилсан бус… гэж АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга, нөлөө бүхий фракцын толгойлогч нар нь хэлсэн. Өнгөрсөн гурван жил гаруйн туршид Засгийн газарт ажилласан АН-ыг хийж бүтээсэн зүйлээсээ нүүр буруулан гуйвж дайвах болсонд гайтай сонгууль буруутай төдийгүй стандарт бус гэдгийг нь мэдсээр байж ийм томъёолол бүхий Засгийн газарт ажиллах шийдвэр гаргаж өгсөн ҮЗХ нь намаа өнөөдрийг хүр тэл буруу замаар будаа тээлгэсэн харалган сохор болж таарах нь. Тэд өөрсдөө л ийм логикийг нийгэмд ойлгуулж орхив.

Улстөрчдөд уулгамч улс төр хийх нь ашигтай байдаг. Харин олон нийтэд тэдний хийж байгаа улс төрийн сюрпризээс илүүтэй эдийн засгийн өсөлтөөс өрх гэртээ ахиу хан хүнс, илүү чанартай хэрэглээ, өндөр цалин горилж сууна. Түүнээс биш С.Баярын томъёолсон “стандарт бус Засгийн газар” -ын нэр хаягийг нь огтхон ч шоглож бай гаагүй юм. Монгол хүн бүрт ногдож бай гаа эрдэнийн хувь, эх орны хишгийг бал луурдах сонирхол жирийн иргэдэд үгүй атал АН өөрийнхөө хийсэн ажлын үр дүнтэй ноцолдоод унах нь харин ч инээдтэй харагдаж байна. Стандарт бус засагт АН-ын сайд нар ажил хийхэд тэсэхүйеэ бэрх байгаа юм бол энэ танхимын гүйцэтгэл яагаад хүний нийгмийн стандартад хүрсэн үзүүлэлттэй яваа хэрэг вэ? ҮЗХ-ны гишүүд энэ асуултыг удирдлагуудаасаа заавал асуугаарай.

Тэд яагаад өмнө нь ийм шийдвэрт хүрч болоог үй юм бол? Яагаад заавал Монгол Ул сын эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрч, нэг жилийн дараа монгол хүнд ногдох до тоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5000 ам.доллараар хэмжигдэх өнөө, маргаашийнхаа амжилтыг гэнэтхэн хойш тавьж үгүйсгэхээр шийдэж байгаа юм бол? ҮЗХ-ны 228 гишүүн хамтарсан Засгийн газрыг задлах, шинэ даргатай болж авах, МАН-ыг сөрөх тактикт шилжих олон ажлыг эхлүүлэхээр маргааш хуралдана. Чингэхдээ улс төрийн сонгууль анасан “стандарт бус” дүгнэлтэд санал нэгдэх болно.

Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.