Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өөгүй урлан

 Хүн төрөлхтний хоол хүнсний жагсаалтад нэлээд эртнээс багтаж, байраа бат эзэлсэн бүтээгдэхүүн бол өндөг. Дэлхийн өнцөг булан бүрийн олон үндэстний өдөр тутмын хоолны цэсэнд алгасалгүй шахам ордог өндөгтэй бид хожуу “найзалсан” ч өдгөө тэрүүнгүйгээр нэг өдрийг ч төсөөлөх аргагүй болж. Ялангуяа баярын ши рээ ний хүндтэй зочдын нэг.

Амттай, тэжээллэг, уургаар баялаг гээд өндгийг магтах тал олон ч амархан муудаж, аюул дагуулдгаараа “зартай”. Цөөхөн монголчуудын дундаас хэд хэдийг нь аваад явчихсан хортой, осолтой эд. Өндөгний хордлого зөвхөн биднийг ч бус дэлхийг чичрүүлдэг юм билээ. Тахиа ер нь балагтай нөхөр юм аа. Өөрөө өвдөж, халдвар тараана. Өндөг нь бас хордлого болгоно.

Гэхдээ л өндөггүй бол хүн төрөлхтний хүнсийг төсөөлөхийн аргагүй. Тиймээс жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригийг Олон улсын өндөгний өдөр болгон тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Венад 1996 онд болсон Олон улсын өндөгний комиссын хурал даанаар өндгийг алдаршуулан, ач тусыг нь таниулах зорилгоор энэ өдрийг сон госон аж.

Сүүлийн 10 жилд дэлхий дахинаа эл бүтээгдэхүүний талаар муу мэдээ их тархаж, борлуулалтад ч багагүй нөлөөлсөн гэдэг судалгааг ОУӨК-оос гаргажээ. Өндөг идэхэд цусан дахь холестериний хэмжээ ихэсдэг гэдгийг судлаачид үгүйсгэж, харин ч эсрэгээрээ хөгшрөлтийг удаашруулах антиоксидант бодисоор баялаг болохыг баталсан. Япончууд, мексикчүүд өндөгний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэд өдөр бүр доод тал нь нэг өндөг иддэг аж. Тэгвэл америкчууд аварга омлетны өдрийг жил бүр зохион байгуулж, өндөгний ач тусыг сурталчилдаг байна. Бид ч өндөгний өдрийг тэмдэглэж яагаад болохгүй гэж.

Та Монголын аль ч хоолны газрын цэс нээс өндөггүй хоол бараг олохгүй биз. Нийслэлд ч, хөдөөд ч. Өндөгнөөс уг нь болгоомжлох биш, зохистой хэрэглээ, хадгалалтдаа анхаарах хэрэгтэй юм болов уу. Өндөг уураг, кальци, төмөр, марганц, цайр болон A, E, В аминдэмээр баялаг ба цус төлжүүлэх үйлчилгээтэй. Түүнчлэн нүдний мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд эергээр нөлөөлж, хараа сайжруулдгийг судлаачид тогтоосон. Амьтны гаралтай бү тээгдэхүүнээс өндөгний цагаан уураг хамгийн их тэжээллэг нь.

Түүнчлэн гэдэсний хананд наалдаж үлддэггүй цорын ганц уурагт бүтээгдэхүүн гэдэг. Өндөгний хальсанд фтор, зэс, төмөр, марганц, кальц, мо либден, фосфор зэрэг 27 элемент агуулагддаг. Өндөгний хальсыг цэвэрлэхэд хэцүү байдаг талаар хүмүүс ярьдаг. Тэгвэл шинэхэн өндөгний хальс ба уургийн хооронд агаар орж амжаагүй учир тийнхүү түвэг “учруулдаг” гэнэ.

Дүрслэх урлагийн төрлүүдээс харьцангуй эртнийхэд тооцогддог нь өндгөн урлаг. Өөгүй хэлбэр нь хүмүүсийн анхаарлыг татаж, өндгийг урлагийн бүтээл болгохсон гэсэн хүсэлд хөтөлдгөөс тэр. Тиймээс ч өнөө хэр уран бүтээлчид энэ төрөлд хүч сорьсоор байгаа биз. Түүгээр ч барахгүй орчин үед урлагийн эл төрлийг цоолборлох, будах зэрэг бүтээх аргаар нь ангилах болжээ.

Словенийн уран бүтээлч Франк Громыг өндгөн урлагийн мастер хэмээдэг. Тэрбээр жижиг цахилгаан өрөм ашиглан, өндөгний хальсыг цоолборлон бүтээл хийдэг бөгөөд нэг халь сыг 2500-3500 нүхэлдэг гэнэ. Үндэснийхээ уламжлалт хээгээр өндөгний хальсыг амилуулахдаа тэрбээр гэрэл сүүдрийн нөлөөг ашигладаг бөгөөд бэлэн болсон бүтээлээ будаж, лаак түрхэн бэхжүүлдэг юм байн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.