Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ө.Энхтүвшин: Шатахууны үнэ өссөнд улс төрийн нөлөө байж болзошгүй

Шатахууны үнийн асуудлаар МАН-ынхан ч өчигдөржин хуралдав. Тэд УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулсан Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн Монголбанкинд ажиллан валютын ханшийн өсөлтөөс болж нефть импортлогч нар авто шатахууны үнээ нэмсэн гэсэн тайлбар үнэн эсэхийг нягтлаад орой дахин хуралдахаар болсон байна.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин 15.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэд асуудалд ул суурьтай хандаж, шалтгааныг нягталсны дараа дүгнэлт хийх ёстой. Тэгэлгүйгээр хэн нэгнийг буруутгах үндэсгүй гэж үзсэн аж. Тиймээс Засгийн газар ямар арга хэмжээ авахыг өнөөдөр дахин хуралдаж сонсохоор шийдсэн байна. Мөн нефть бүтээгдэхүүний үнийн өсөлтөд улс төр орсон байж болохыг ч үгүйсгэсэнгүй.

Энэ талаар тэрбээр “Нэгдүгээрт, УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарах болсноо мэдэгдсэн. Мөн өнгөрсөн баасан гаригт Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар удирдуулсан нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах ажлын хэсгийн хуралдаанаас “Нефть импортлогчдыг бүтээгдэхүүнийхээ үнийг 230-260 төгрөгөөр нэмэх нь зүйтэй” гэсэн зөвшөөрөл олгосон. Энэ бүхнийг нягтлах шаардлагатай. АН Засгийн газраас гарах байлаа ч зөвшилцлийн гэрээгээр ажлаа хийж, ард түмэнд амласнаа биелүүлэх ёстой” гэв.

Тус намын бүлгээр цаг үеийн эл асуудлаас гадна Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн барьсан хуулийн хоёр төслийг хэлэлцжээ. Агуулга ижил төсөл учир нэгтгэх боломжтой, мөн хэлэлцүүлгийн явцад нарийвчлан зохицуулах заалтууд байна гэж тэд үзсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтай сонин, телевиз байгуулахад нухацтай хандах, төрийн хамаарлыг үгүй болгох талаар зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.