Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ө.Энхтүвшин: Салбараа мэддэг, нэр цэвэр хүнийг сайдаар томилно

 Нефть, валютын ханш улс төр болж хувирав. АН-д харъяалагддаг хүмүүсийн эрхэлдэг импортлогч компаниуд улс төрийн зорилгоор үгсэж үнээ нэмсэн гэсэн дүгнэлтийг эрх баригчдын зүгээс хийсэн бол Монголбанкны ерөнхийлөгч МАН-аас гаралтай Л.Пүрэвдорж валютын нийлүүлэлтийг чанга барьснаас болж шатахууны үнэ өссөн гэж АН буруутгаж, түүнийг огцруулах шаардлага тавиад байна. Аз болоход ам. долларын ханш унаад эхэллээ. Шатахууны үнэ нэмэгдсэн баасан гаригийн орой Төвбанкны ханшаар 1433 төгрөгт хүрсэн “ногоон” өчигдөр 15.00 цагийн байдлаар “Найман шарга” захад 1412 төгрөг болж суларлаа. Үүнийг дагаад шатахууны үнэ буураасай. Тэгвэл улс төрийн хэрүүл нэгээр цөөрнө. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдөр дамнан хуралдав. Өчигдрийн хуралд Ерөнхий сайд С.Батболд, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар мэдээлэл хийжээ.

Хурлын дундуур, 14.00 цагт бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Төгрөгтэй харьцах валютын ханш өссөн, шуурхай ажиллагаа, удирдлагын зохион байгуулалт дутсан, мөн улирлын онцлог нөлөөлсөн гэж МАН-ын бүлэг дүгнэж байна. Уг шалтгаан нь улс төр гэв. Яагаад улс төр гэсэн асуултад АН Засгийн газраас гарахаа мэдэгдсэний дараа, АН-ын гишүүн, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсэг ийм шийдвэр гаргасан. Шатахууны үнэ нэмэхгүй байх талаар Засгийн газар чиглэл өгсөөр байтал зориудаар үнэ нэмснийг улс төрийн зорилготой гэж үзэхээс аргагүй. Засгаас гарахаа мэдэгдсэн сайд нар ийм үүргийг дэд сайдад өгсөн байж болзошгүй гэж Ө.Энхтүвшин хэлэв.

Л.Пүрэвдоржийг огцруулах нь зүгээр л шалтаг гэнэ. Гэхдээ түүнд бас буруу байгаа бололтой. Цаг үеийг нь мэдэрч валютын нийлүүлэлт хийгээгүй, ханшийн хатуу бодлого баримталсан гэж МАН-ын бүлгийн ахлагч ярилаа. Сурвалжлагчид МАН-ын бүлгийн даргаас ор гарсан зургаан сайдад хэн хэнийг дэвшүүлэх гэж байгаа талаар сонирхоход, -Цаг нь болоогүй, ҮЗХ шийдвэрээ гаргах ёстой. Тэгсний дараа сайд нар нь өргөдлөө өгнө. Салбараа мэддэг мэргэжлийн, элдэв хэл аманд хутгалдаагүй нэр цэвэр хүнийг сайд, дэд сайд, агентлагийн даргаар томилох чиглэлтэй байгаа. УИХ-ын гишүүдээс сайдыг томилох, томилохгүй тухай яриа огт болоог үй. Эхлээд зарчмаа тохирсны дараа Удирдах зөвлөл бодлогоо тодорхойлно гэв.

Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.