Франц улсын Монгон Лэ Байн хотод зохион байгуулагдсан “Jeune Talents” төгөлдөр хуурын Олон улсын тэмцээнд манай улсын өсвөрийн төгөлдөр хуурчид амжилттай оролцоод ирлээ. 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд манай улс анх удаагаа оролцсон аж. 20 орны 80 гаруй хүүхдүүдтэй өрсөлдсөн манай төгөлдөр хуурчид энэхүү тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Тэмцээн 17 нас хүртэлх, 17-25, 35-аас дээш гэсэн гурван ангиллаар болдог бөгөөд манай улс хоёр төрөлд оролцсон байна. Төгөлдөр хуурын “Авьяастан” сургалтын төвийн хүүхдүүд энэхүү наадмаас хоёр алт, нэг мөнгөн медаль, гурван тусгай байрын шагнал хүртжээ.







0 Сэтгэгдэл