Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өршөөлөөр суллагдсан залуу хүний амь бүрэлгэжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэн, 24 настай эмэгтэй Э-г хээр аваачин амь насыг нь хохироосон байсныг иргэд олжээ.

Түүний цогцсыг тус аймгийн Жаргалант сумын Мухар булан гэдэг газар орхисон, автомашиныг нь аймгийн төвөөс зүүн тийш 15 км орчимд замын хажуугийн хунгарт хаясан байсныг цагдаагийнхан тогтоосон. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын эх сурвалжаас тодруулахад “Энэ хэргийг шалгахаар УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Идэрцогоор ахлуулсан Ажлын хэсэг нийслэлээс ирж ажиллан гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн.

Уг хэргийг Орхон аймгийн харьяат, 1987 онд төрсөн, С.Энхмэнд гэгч үйлдсэн. Тэрбээр таксины үйлчилгээ эрхэлдэг Э-гийн машинд согтуугаар сууж, хуучнаар Улаантолгойн сангийн аж ахуй буюу одоогийн Жаргалант сум руу хүргүүлэхээр болсон байна. Ингэж явахдаа жолооч эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хохироосноо хүлээгээд байна. Тэрбээр өмнө нь Эрүүгийн хуульд заасан бусдыг хүчиндсэн гэмт хэрэгт таван жилийн хорих ялаар шийтгүүлж, өнгөрсөн оны долдугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар шоронгоос суллагдсан байсан” гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.