Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өргөн хэрэглээний барааны үнэд зохицуулалт хийх шаардлагатай

Ерөнхий сайд С.Батболд Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Таван эрдэнэ” захаар орж иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцав. “Таван эрдэнэ” захад хүнсний бүтээгдэхүүний үнэ бусад захынхтай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог учир Ерөнхий сайд энэ захыг сонгосон байна.
Атрын 3 дахь аяны үр дүнд гурил, төмс боломжийн үнэтэй байгаа бол махны үнэ эрс өсч адууны кг мах 4000 төгрөгт хүрч, үхрийн мах 6000 төгрөг хэдийнэ давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13-14 хувиар өссөн гэсэн үг юм.
Иргэд ч Ерөнхий сайдад хандан махны үнийн өсөлтөд анхаарахыг хамгийн түрүүнд хүсч байлаа. 
Цаашид мах, гурил, элсэн чихэр, будаа, ногоо зэрэг хүнсний гол нэрийн барааны үнэд төрөөс зохицуулалт хийж, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд нийслэлийн удирдлагуудад  үүрэг болгов. 
Ерөнхий сайд дараа нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Жаст Агро” компанийн “Мах маркет” үйлдвэрт очиж нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэсэн байдалтай танилцлаа.
2009 оны байдлаар “Жаст Агро” ХХК дотоодын махны худалдааны 32.3%, махны хадгалалтын 30%, мал нядалгааны 26%, махны экспортын 40% -ийг дангаараа хариуцаж байна.
“Мах маркет” үйлдвэр ямааны нэг кг махыг 1900, хонины махыг 2900 төгрөгөөр тооцон 167 цэгээр дамжуулж хэрэглэгчдэд шууд нийлүүлдэг.  Хэдийгээр жил бүр нөөцийн мах бэлтгэдэг ч хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалан шаардлагатай хэмжээнд хүртэл мах нөөцөлж чадахгүй байгаа тухай нийслэлийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
Жилд 16 мянган тонн мах бэлтгэн нийлүүлбэл нийслэлчүүдийн махны эрэлт, хэрэгцээг хангаж, үнийн хөөрөгдлийг таслан зогсоох боломжтой гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.