Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өргөн бэлхүүс илүүдэл жингээс уршигтай

Илүүдэл жин зүрх судасны өвчнийг нэмэгдүүлдэг гэдэг. Харин бэлхүүсний өргөн хэмжээ нь эрүүл мэндэд түүнээс ч аюултай болохыг Америкийн Хорт хавдар судлах нийгэмлэгийнхэн баталжээ. Тэд 1997-2009 онд 48 мянган эрэгтэй, 56 мянга гаруй эмэгтэйн биеийг шинжилсэн байна.

Хэвийн жинтэй ч өргөн бэлхүүстэй, илүүдэл харвинтай хүмүүс зүрх судас төдийгүй хорт хавдраар өвчлөх эрсдэл ихтэй байжээ. Учир нь биед хэрэггүй болсон бодисууд бэлхүүс орчимд хуралдаж, өвчин үүсгэдэг аж.

Дашрамд дурдахад эрэгтэйчүүдийн хувьд 88 см, эмэгтэйчүүдийн хувьд 74 см-ийг бэлхүүсний хэвийн хэмжээний тойрог хэмээн үздэг.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.