Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд цахилгааны шугам тоноглолд засвар хийх тул дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийхийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК -иас мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр 1-р хороо, СБД-ийн Гэрэлтүүлэг компани болон Баянзүрх дүүргийн 12-р хороо зэрэгт цахилгааны хязгаарлалт хийх байна.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүсчээ. Мөн засварын хуваарийг www.tog.mn вэбсайтаар сарын турш, www.facebook.com/ubedn  хаягаар өдөр тутам үзэх боломжтой.

Түүнчлэн цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлнэ гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.