Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр хүүхдээ сонсох өдөр

Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцыг 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд баталж байжээ. Улмаар 2017 оноос эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон дэмжсэн байна. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдэн рүү чиглэсэн аян өрнүүлдэг уламжлалтай. Хүүхдийн эрхийн тухай конвенцод дэлхийн 196 орон нэгдсэн бөгөөд Монгол Улс энэхүү конвенцод нэгдээд 31 жил болж байна. Цар тахалтай холбоотойгоор манай улс бүх төрлийн аян, хүүхэд рүү чиглэсэн ажлуудыг хойшлуулж, заримыг нь цуцалсан. Гэхдээ цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор энэ өдрүүдэд олонх ээж, аав гэртээ байгаа. Тиймээс энэ өдөр хүүхэдтэйгээ ярилцаж, тоглож, санал бодлыг нь сонсоод нэг үзээрэй. Ер нь дэлхийн сая сая аав, ээж энэ өдөр хүүхдийнхээ үгийг сонсож, зүрх сэтгэлийг нь нээдэг билээ. Таны хүүхэдтэйгээ ярилцсан цөөн хором түүний ирээдүйг төсөөлснөөс тань илүү гэрэлтүүлж мэдэх юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.