Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр хорват маргааш герман

     Бүтэн хоног ухаангүй байсан 13 настай хорват охин сэргэснийхээ дараа герман хэлнээс өөр юм сонирхохоо больсон гэнэ. Эцэг, эхийнх нь хэлж байгаагаар охин нь герман хэлээр ярьж, ном уншиж, герман хэлээр цацагддаг сувгуудыг л үздэг болсон гэх. Хорватын Книн хотод амьдардаг энэ охин төрөлх хэлээ санаж байгаа эсэх нь тодорхойгүй. Хотын эмч Дюжомир Марасович “Хүнд гэмтлийн дараа тархи ямар хариу үйлдэл хийхийг хэн ч тааварлаж чадахгүй. Өвчтөний хувийн нууцыг хадгалах ёстой учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Урьдын цагт иймэрхүү юмыг ид шид хэмээн үздэг байсан. Одоо бол учир шалтгааныг тайлбарлахаар оролдож байна” гэжээ. Ховор боловч ийм явдал тохиолддог агаад зарим хүн удаан хугацаагаар ухаангүй байсныхаа дараа эртний египет, вавилон хэлээр ярьж байсан тохиолдол нэг бус гэнэ. Эмч нар тодорхой зүйл олж мэдэх хүртлээ судалгаагаа үргэлжлүүлэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.