Өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 117 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө.
Мөн Сүхбаатар сангаас түүний үзэл санааг сурталчилсан, ирээдүй хойч үедээ таниулах үйлсэд гаргасан амжилтыг нь үнэлэн Хүүхдийн төлөө үндэсний төвийг Сүхбаатарын нэрэмжит өргөмжлөл болон мөнгөн шагналаар, Батлан хамгаалах сургуулийн дэд захирал Энхбат, сонсогч Алтангэрэл нарыг тус тус шагнасан байна.







0 Сэтгэгдэл