Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Хүйтний эрч чангарч, ес эхэллээ

Арванхоёрдугаар сарын 22

  1. Григорийн тооллын 356 дахь өдөр. Мөн он дуустал 9-хөн хоног үлдлээ.
  2. Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Мөн бага зэргийн цас орох юм байна.
  3. Билгийн тооллын 12, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хар бич өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин эмгэг ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа хувцас эсгэх,  сэтгэлд сэвтэй газар очих зэрэг үйлд муу гэнэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.60, юань 307.60, вон 1.67 төгрөг болж бага зэрэг буурчээ.
  5. Өнөөдрөөс эхлэн хүйтний эрч чангарч ес эхэлж байна.
  6. 11.00 цагаас Цахим газар өмчлөлийн 5-р ээлжийн талаар болон хугацаа сунгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
  7. “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын семинар 09.00 цагт Япон Монголын Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн хурлын их танхимд болох юм байна
  8. 12.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ явагдахаар болж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Импортоор орж ирж буй шинэ тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг УБ хотод зөвхөн Авто худалдааны цогцолборт 2015 оны 12 дугаар сарын 28-наас явуулахаар болж байгаа юм. 
  9. Монголын Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжихаар боллоо.  14.00-16.00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд болно.
  10. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сантай хамтран оюутан залууст зориулсан “Жендэр, Хүний эрхийн элч”-ийн лекцийг 10.00-11.30 цагийн хооронд Туушин зочид буудал”-ын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.
  11. 10.00 цагт Соёлын төв өргөөнд Онцгой байдлын ерөнхий газраас 2015 оны үйл ажиллагааны дүнгийн хурлаа зохион байгуулах гэж байна.
  12. Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа 11.00 цагт ЗХЖШ-т болно
  13. Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлж буй Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн бэлтгэл ажил явагдаж байгаатай холбогдуулан тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлэх нийслэлийн харъяа байгууллагын удирдлагууд бэлтгэл ажилтай танилцана. 09.00 цагаас Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” буюу Дүнжингарав худалдааны төвд болно. 
  14. 14.00 цагт СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч хамтран ажиллах талаар ярилцана.
  15. Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн богино өдөр болж байна.
  16. Өнөөдөр Индонезийн Ээжүүдийн баяр тохиож байна.
  17. Мөн Энэтхэгт Үндэсний математикчдийн өдөр юм байна.
  18. 1999 онд Солонгосын Агаарын 8509 нислэг болон Boeing 747 Лондонд осолдож, багийн 4 гишүүн бүгд нас баржээ.
  19.  1992 онд хүний наймаачдын бүлэг болох “Терроризмын архив” илчлэгдэж байжээ.
  20. 1989 онд Баруун, зүүн Германыг заагласан хана нурж, дахин нэгдсэний дараа Берлины Бранденбургийн хаалга 30 жилийн дараа дахин нээгджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.