Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ

Өнөөдөр гадаа 2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дугаар сарын 18-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 322 дахь өдөр бөгөөд он дуусахад 43 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 2 хэм хүйтэн бол шөнөдөө -12 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 4. Лхагва гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
  4. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 

  5. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
  6. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.80, зарах ханш 37.80, юанийн авах ханш 431.00, зарах ханш 433.00, вонийн авах ханш 2.51, зарах ханш 2.54 төгрөг байна.

  7. Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

    1. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.
    2. 17.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.

                      Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

                      1. 1558 оны энэ өдөр Хатан хаан Элизабет Английн хаан ширээнд суув.
                      2. 1796 оны энэ өдөр Наполеон Бонапарт Альпийн голын ойролцоо Италийн армийг ялав.
                      3. 1789 оны энэ өдөр АНУ Үндсэн хуулиа батлав. Энэ нь түүхэнд дэлхийн анхны Үндсэн хууль хээмээн тэмдэглэгдсэн байдаг.
                      4. 1862 оны энэ өдөр Америкийн Холбооны генерал Амброуз Бернсэд “Фредериксбург цэргийн ажиллагаа”-г эхлүүлэхээр Вашингтоноос хойд зүгт цэргээ төвлөрүүлэв.
                      5. 1869 оны энэ өдөр Суэцийн суваг албан ёсоор нээгдэв.
                      6. 1877 оны энэ өдөр Хаант Оросын цэрэг Арменийн Карс хотод Туркийн армийн эсрэг шөнийн довтолгоог хийлээ.
                      7. 1913 оны энэ өдөр Анхны хөлөг онгоц Атлантын болон Номхон далайг холбодог Панамын сувгаар дамжив.
                      8. 1918 оны энэ өдөр Герман Улс Брюсселээс цэргээ татлаа.
                      9. 1941 оны энэ өдөр Германы нисэх хүчний генерал Эрнст Удет амиа хорложээ. Нацистын Засгийн газар түүнийг нислэгийн ослоор нас барсан гэж олон нийтэд мэдээлэв.
                      10. 1951 оны энэ өдөр Их Британи Улс дэлхийн анхны цөмийн цахилгаан халаалтын системийг суурилуулсан орон болжээ.
                      11. 1970 оны энэ өдөр Зөвлөлтийн нисгэгчгүй Луна 17 робот саран дээр газардав.
                      12. 1989 оны энэ өдөр Чехсловакийн Прага дахь оюутны жагсаалыг цагдаа нар хүчээр тарааж, Коммунист Засгийн газрыг унагах бослогод хүргэв.
                      13. 1993 оны энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тогтоолыг баталлаа.
                        0
                        Зөв, гоёЗөв, гоё
                        0
                        Савж уналааСавж уналаа
                        0
                        Хөөрхөн юмХөөрхөн юм
                        0
                        ГайхмаарГайхмаар
                        0
                        БурууБуруу
                        0
                        ХарамсалтайХарамсалтай
                        0
                        ТэнэглэлТэнэглэл
                        Баярлалаа!

                        0 Сэтгэгдэл

                        Leave a Reply

                        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.