Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ

2 дугаар сарын 1-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 32 дахь өдөр бөгөөд он дуусахад 333 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
  3. Билгийн тооллын 5, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижихгэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2473.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 361.00, вон 2.10 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Элсэлтийн Ерөнхий Шалгалтын Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвөөс 11.00 цагт MN мэдээллийн төвд Хэвлэлийн бага хурал хийнэ. 
  2. Архангайн цагаан идээний үзэсгэлэн худалдаа Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана.
  3. 11.00 цагт Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд /303 тоотод/ БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсээс зохион байгуулж буй биеийн тамир, спортын салбарын шилдэг судлаач шалгаруулах уралдааны талаар мэдээлэл хийнэ.
  4. 11.00 цагаас Энэ жил хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин, томуу, томуу төст эмгэгийн халдвар, тархалт өсөн нэмэгдэж, эмчилгээ үйлчилгээний асуудлаарх хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэн зохион байгуулна.
  5. 09.00 цагт “Чингис” зочид буудлын хурлын танхимд “Монголын үндэсний хоршоологчдын V чуулган” болох гэж байна. 
  6. 14.00-16.00 цагаас “Оргил рашаан сувилал” нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1587 онд Английн хатан хаан Элизабэт 1 Шотландын Мари хатан хааныг цаазлах зөвшөөрөл өгчээ.
  2. 1793 онд Франц улс Британи болон Голланд улсад дайн зарлажээ.
  3. 1884 онд Оксфорд Англи хэлний Толь бичиг анх удаагаа хэвлэгдэн гарчээ.
  4. 1908 онд Португалын Xаан Карлос 1 болон түүний том хүү Луйс Филиппэ нар Лисбон хотын гудамжинд хувьсгалчидийн гарт амиа алджээ.
  5. 1946 онд Норвегийн Трайгве Лиэ гэдэг хүн НҮБ-ын хамгийн анхны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.
  6. 1788 онд Исаак Бриггс болон Виллиам Лонгстрит нар уурын завьны патентиг авчээ.
  7. 1919 онд Хамгийн анхны Америкийн Миссийн тэмцээн Нью-Иорк хотод зохиогдож байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.