Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Ойн хомсдол, доройтол бууруулах хөтөлбөрийг хэлэлцүүлнэ


Өнөөдөр гадаа -18 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй

1 дүгээр сарын 4-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 4 дахь өдөр бөгөөд он дуусахад 361 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
  3. Аргын тооллын 1 сарын 4.Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөх хулгана сарын 29. Сугар гараг. Гар одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2648.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 38.50, юань 386.28, вон 2.37 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:

  1. 09:00 цагт Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд “Ойн хомсдол, дотойтлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг болно. 
  2. 09.00 цагт Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нар нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвд ажиллана. Тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ нийслэлийн удирдлага тулгамдаад буй зарим асуудлыг нь шийдвэрлэх юм. 
  3. 10.30 цагт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Тэргүүлэгчдийн баталсан 70 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын явц, эхний үр дүнг тайлагнана. 
  4. 12:00 цагт СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн “Ардын урлаг, бүжиг судлал”-ын профессорын багийн Тэргүүлэх профессор, Ардын багш С.Дуламын “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган” гурван боть номын нээлт СУИС-ийн “Оюутан” театрт болно. Холбогдох утас: 99237173

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

  1. 2010 оны энэ өдөр хамгийн өндөр барилгын нэгд тооцогдох “Burj Khalifa”  Дубайд сүндэрлэн, нээлтээ хийж байжээ. 
  2. 1997 оны энэ өдөр NBA-ийн Cavaliers-ийн тоглогч Аnte мэндэлжээ. 
  3. 1986 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Нани мэндэлжээ.
  4. 2000 онд Алберто Фүжимори Перу улсын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.