Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.

Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дүгээр сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 323 дахь өдөр бөгөөд он дуусахад 42 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 5. Пүрэв гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 36.80, зарах ханш 37.80, юанийн авах ханш 431.00, зарах ханш 433.00, вонийн авах ханш 2.51, зарах ханш 2.54 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 1.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.
  2. 17.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.

    Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

    1. 1943 оны энэ өдөр сүмогийн 29 дэх ёкозүна Миягияма Фүкүмацү таалал төгсчээ.
    2. Өнөөдөр Дэлхийн 00-ын өдөр тохиож байна.
    3. Мөн Эмэгтэй интерпрёнерүүдийн олон улсын өдөр тохиож буй.
    4. 1998 онд агуу зураач Винсент ван Гогийн “Portrait of the Artist Without Beard” уран зураг 71.5 сая ам.доллараар зарагджээ.
    5. 1994 онд Их Британид анх удаа “Үндэсний лоттей” явагдаж байжээ.
    0
    Зөв, гоёЗөв, гоё
    0
    Савж уналааСавж уналаа
    0
    Хөөрхөн юмХөөрхөн юм
    0
    ГайхмаарГайхмаар
    0
    БурууБуруу
    0
    ХарамсалтайХарамсалтай
    0
    ТэнэглэлТэнэглэл
    Баярлалаа!

    0 Сэтгэгдэл

    Leave a Reply

    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.