Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өндөр настнуудад зориулсан биеийн тамирын талбай байгуулна

Ази, Европын өндөр хөгжилтэй орнуудад насжилт өндөр болсонтой холбоотойгоор өндөр настнуудын биеэ чийрэгжүүлэх зориулалтын цэцэрлэг талбай буй болгох асуудал хөндөгдөх болсон. Одоогоос хоёр жилийн өмнө Их Британийн Манчестер хотод өндөр настнуудад зориулсан биеийн тамирын талбай “Dam Head” цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдсан. Хоёр дахийг нь Лондонгийн “Hyde Park” цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар нээх гэж байна. Талбай байгуулах эрх авсан олон нийтийн байгууллагын төлөөлөгч “Өндөр настнуудад зориулсан чийрэгжүүлэх талбай ямар ч цэцэрлэгт хүрээлэнд байдаггүй. Энэ бол маш сайхан санаачлага. Бид тэдэнд тохирсон, бусдад үлгэр болохоор зүйлийг хийх болно” гэжээ.
Чийрэгжүүлэх талбайд байрлуулах гүйдэг зам, суурьтай дугуй гэх зэрэг тоног төхөөрөмжийг Даниас авах гэнэ. Вестминистрийн зөвлөл энэ төсөлд зориулан 60.000 доллар хандивлаад, “Заавал өндөр настан гэлтгүй бүх насны хүмүүс очиж дасгал хийж болох талбай байгуулах нь илүү ашигтай” хэмээн уриалжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.