Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өндөр намхан хоёрын түүхэн уулзалт

Дэлхийн II дайны үед нацист Германы армид алба хааж байсан хамгийн өндөр цэрэг өөрөөсөө хоёр тохой намхан Канадын армийн бага даргад бууж өгөн, нэгжүүлж бай гаа ховор зураг 66 жилийн дараа олдсон байна.

Герман цэргийн өндөр долоон тохой зургаан ямх, Канадын бага даргынх ердөө таван тохой зургаан ямх байсан аж. Түүх сонирхогч нэгэн хүн Нор мандын эрэгт болсон ширүүн тулалдааны дараа авсан энэ зургийг бага дарга Боб Робертэд саяхан явуулсан юм байна.

Б.Роберт энэ тухай “Герман цэрэг яг надад бууж өгөөгүй юм. Бууж өгсөн хүмүүсийг би нэг нэгээр нь нэг жин бөөгнүүлж байхад лут том биетэй энэ цэргийн ээлж болсон. Хүний, өөрийн гэлтгүй бүгд инээлдэн, манайхан зураг аваад байсан” гэжээ. Энэ явдлын өмнөхөн Б.Роберт амиа алдах дөхжээ. Германы нэг цэрэг бууж өгөх гэж байгаа дүр үзүүлээд түүнийг алах шахсан ч түүнийг өрсөн буудсан тухайгаа бага дарга асан хуучилжээ.

Нэр нь тодорхой бус уг герман цэрэг нацистын армийн хамгийн өндөр хүнд тооцогддог байсан тухай олзныхон тухайн үед ярьж байсан гэнэ. Өдгөө 87 настай Б.Роберт 1945 оны хоёрдугаар сард болсон нэгэн ширүүн тулалдааны үеэр шархдан армиас чөлөө- лөгд жээ. Тэрбээр дайны дараа гэр лэж, дөрвөн хүүтэй болсон агаад 10 ач, таван гучтай болжээ.

О.Тогоо

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.