Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ӨНДӨГЛӨДӨГ” НАМУУД БАГУРАВ ДАХЬ СОНИРХОЛ

 МАХН, АН-ууд өндөглөв. Гэхдээ өндгөө дарахаас аль аль нь адилхан татгалзав. Ардчилсан хүчний холбоог алга ташин угтсан АН эдүгээ энэ байгууллагыг намын бүх шатнаас шахах оролдлого хийж байна. МАХН-ын хувьд ч ялгаагүй. “Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс” жигүүрээ өдлөөгүй байхад нь албан тушаалаар “дарамталсаар” үүрэндээ өтлөхөд хүргэсэн.

Харин одоо эл намын эрх мэдэлтнүүд “МАХН-ын шинэчлэл урагшлах уу, ухрах уу” нэртэй хөдөлгөөний өмнө намын дүрэм хэмээх намхан атлаа өндөр босго тавиад удлаа. Хоёр нам ийнхүү өндгөө голсны шалтгаан нь харин өөр. Чухам эндээс Монголын улс төрд өрнөж буй өнөөгийн бодит байдлын үнэн дүр төрхийг олж харах боломжтой.

ЭРХ БАРИГЧ ГУРАВ ДАХЬ НАМ

Улс төрийн хүрээнд нэгэнт бий болсон гурав дахь сонирхол, гурав дахь давхаргын талаар энд зориуд онцолъё. МАХН, АН-ын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон энэхүү гурав дахь нам одоогоор нэргүй, улсад бүртгэлгүй. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуяг С.Батболд нарын хамтарсан Засгийн газарт багтан ажиллаж байгаа сайд нараас энд яригдаж буй гурав дахь намын гишүүнчлэл бүрддэг.

Тэдний түшиц нь МАХН болон АН. Энэ утгаараа түшиц намдаа нөлөөгөө хадгалах, 2012 оноос хойших хамтын ажиллагаагаа өнөөдрөөс бэхжүүлэхийн тулд тодорхой бодлоготой алхмуудыг хийх болсон нь улс төр дэх ялгарлын эхний шалтгаан юм. Нөгөө талаар хамтарсан Засгийн газрыг анх наас нь таашаагаагүй улст өрчид намаа “өндөглүүлсэн” явдал зөвхөн МАХН, АН-д хамаатай асуудал биш. Монголын улс төр ээлжит шинэ хуваари лалтын босгонд тулж ирсний дохио нь энэхүү эрх баригч намуудыг тойрсон үйл явдал гэж хэлж болно.

2012 ОНООС ХОЙШ ДАХИАД Л ХАМТРАХ УУ

Эдийн засгийн эрс өсөлтийн үеийн төр барих боломж, урьд хуваарилж байгаагүй асар их мөнгөн төсвийг захиран зар цуулах эрхийн төлөөх өрсөлдөөнийг 2012 оны УИХ-ын сонгууль авчирна. Гэхдээ энэ нь аль нэг намын дангаараа шийдэх асуудал биш гэдэг утгаараа дахиад л улс төрийн намуудын хамтын ажиллагааг шаардаж буй нь нууц биш. Тодруулж хэлбэл хамтдаа бий болгосон бүхнээ хамтдаа үргэлжлүүлж, хариуцлага болоод өгөөжийг нь хамтдаа үүрэх зүй ёсны “тулган шаардалтыг” Монголын эдийн засгийн нөхцөл байдал авчирч байгаа.

Энэхүү хамтын ажиллагаа Сонгуулийн хууль, Оюутолгой, Тавантолгой төдий гөөр эцэслэхгүй гэдэг нь эхнээсээ харагдах болсон. Нэгэнт хөгжлийн гараанд хөл тавьсан тохиолдолд эерэг, сөрөг хүчин болж жүжиглэх, талцан дэггүйтэх нь ухралт авчрахаас өөрцгүй. Тиймээс ч дээр дурдсан гурав дахь нам буюу МАХН, АН-ын дундаас төрсөн “эрлийз бүлэглэл” өөрсдийнхөө цаашдын “хувь заяаг” бодолцох нь мэдээж. Үүний тулд хамтарсан Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бүлгээс тус, тусын намаа цэвэрлэх нь эхний зөв гарц юм. Гэхдээ энэ цэвэрлэгээ зүгээр л нэг эхэлчихээгүй.

Н.ЭНХБАЯР, С.ЭРДЭНЭ НАРЫН ЗАМ УУЛЗАХ УУ

МАХН-д бий болсон Н.Энхбая рын хөдөлгөөн, АН-д байгуу лагдсан АХХ-ны аль аль нь хамтарсан Засгийн газарт тааг үй ханддаг. Гэхдээ үүсэн байгуулагдсан шалтгаан нь өөр юм. Н.Энхбаярт хөдөлгөөн бай гуулах шалтгаан хэрэгтэй байсан. Тэр нь С.Батболд, У.Хүрэлсүх нарын эхлүүлсэн нэр болон үзэл баримтлалын өөрчлөлт шинэчлэл. Үүнтэй адил төстэй нөхцөл байдал АН-д бас үүссэн. Ардчилсан уур амьсгалтай нам тулдаа АХХ-г алга ташин угтаж, их хуралд нь их багагүй оролцсон хэдий ч дургүйцлээ нуугаагүй хэсэг бүлэг байсныг санах нь зөв байх.

Хамтарсан Засгийн газарт багтан ажиллах АН-ын улс төрийн шийдвэрийн эсрэг байгаагаа З.Энхболд, С.Эрдэнэ нар зарласаар өнөөг хүрлээ. Ийнхүү адил төстэй шалтгааны улмаас “яагаад ч юм” Н.Энхбаяр, С.Эрдэнэ, З.Энхболд нарын зам нийлэв. Тэдэнд замын дунд иймэрхүү байдлаар уулзах шалтаг шалтгаан хэрэгтэй байсан ч байж болох. Юутай ч З.Энхболд “АХХ-г АН-ын фракц төдийгөөр ойлгож болохгүй, энэ бол илүү өргөн цар хүрээтэй байгууллага” хэмээн мэдэгдэж байна. Эндээс хөшигний ард нуугдаж үлдсэн зарим нэгэн тоглолт илэрхий харагдаж буй.

У.ХҮРЭЛСҮХИЙН “ӨӨР” АРАНШИН

Н.Энхбаярын хөдөлгөөний нэг уриа нь “Намаа засаад төрөө” гэсэн эвтэйхэн үгтэй. Эрх мэдэлд хүрэхийн тулд Засгийн газар руу чулуу шидэх нь хангалттай бус. Улс төрийн намаар дамжин өндөрлөгт хүрч болно гэдгийг намын ажилд боловсорсон хүн бүр мэднэ. Тус хөдөлгөөнийхөн МАХН-ыг дарга нарын нам болсон хэмээн тодорхойлж буй. Тухайн үед “Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс” жигүүр болон Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөн энэ үгийг мөн л хэлж байсан. Хэлдэг, сонсдог хүмүүсийнх нь “байрлал” солигдсоныг эс тооцвол МАХН-ыг таван жилийн өмнө ороож байсан шүүмж лэл одоо ч хэвээр аж.

Ялгаа нь гэвэл тэр үед Н.Энхбаяр Онц их хурлын төлөө хөдөл гөөний тэргүүн Т.Гантулгыг хүлээн авч уулзаж бай сан бол У.Хүрэлсүх эдүгээ “Намын дүрэмд хөл дүрсэн бү хэн тэй хатуу хариуцлага тооц но” хэмээн шазруун мэдэгдэл хийж бай на. Эндээс харахад үе үеийн даран гуйлагч нарыг МАХН төрүү лэв үү? Өнөөх үндэсний ардчилсан үзэл баримт лал тэгэхээр яаж МАХН-д наалдах болж байна. Эсвэл С.Батболд МАХН-аас төрсөн сүүлчийн дарангуйлагчдын га раар өөрчлөлт шинэчлэлийг хийлгэхээр шийдэв үү? МАХН-ынхан энэ мэтээр хөнжлөө булаацалдаж, тогоо шанагаа шидэлцэж байх зуур АН-ынхан харин ч арай эрт учраа оллоо.

АН, АХХ ХОЁР ЗАМ САЛАХ УУ?

Ийм нэгэн асуулт яах аргагүй гарч ирнэ. Одоохондоо Ш.Түвдэндорж, С.Эрдэнэ нарын эвлэрлээр энэ намынхан учраа олж, уутан хөнжилдөө багтсан мэт харагдаж байгаа ч үүний цаана зам салахаас аргагүй нөхцөл байдал харагдах болсоор удлаа. АН-д ноёрхлоо тогтоож чадсан С.Эрдэнийг нийслэлийн хорооноосоо “зайлуулснаар” цаашдаа АХХ-нд төдийлөн таатай хандахгүй гэдгээ энэ намын удирдлагууд илэрхийллээ. Хэдийгээр АН-д данстай боловч АХХ бие даасан намтай адил үйл ажиллагаа явуулдаг.

Хөдөө орон нутагт өргөн далайц тай ажил зохиож, ний гэмд хандсан тодорхой алхмуудыг хийн, дүүрэг бүрт салбар хороотой болж амжсан АХХ зарим тохиолдолд АНаас ч илүү “ажилладаг”. Үнэн хэрэгтээ АН-д бүртгэлтэй хэр нь тусдаа их хурлаа хийдэг. 2012 оны сонгуульд АН-тай тойрог булаацалдах нөхцөл боломж нэгэнт бүрдсэн. Энэ байдал нь АХХ-ноос болгоомжлох, нөгөө талаар алсдаа бие даасан нам болж тасрахыг үгүйсгэхгүй уур амьсгалыг бүрдүүлж байна. Харин үүнтэй зэрэгцэн Н.Энхбаярын хөдөлгөөн олны анхаар лын төвд У.Хүрэлсүхийн “дайвар” оролцоотойгоор орж ирлээ.

МАХН-ЫГ ТАЛЛАЖ ХУВААХ ДАЛД ТОГЛОЛТ

Н.Энхбаярыг МАХН-ын даргаар ажиллаж байх үед ах нам нэрээ сольж МАН болох тухай яригдаж байсан. Үзэл баримтлалын асуудал ч бас энэ намд анх удаагаа дэгдэж байгаа хэрэг биш. Социнтернд элсэх үеэс л дэгдсэн маргаан. Тэр үед Н.Энхбаяр ингэтлээ бухимдаагүй. Хөдөлгөөн байгуултлаа хөмсөг зангидаагүй. Тухайн үетэй харьцуулахад албан тушаал, эрх мэдлийн асар их ялгаа байгаа ч улс төрийн тоглолт дандаа урьдчилан таашгүй үр дүнг авчирдаг, үүнийг нь ч архаг улстөрчид давхар тооцоолсон байдаг.

Эдүгээ өрнөж буй үйл явцаас харахад Н.Энхбаярт МАХН нэрээ солих, эсэх нь, тэр ч байтугай үзэл баримтлал тойрсон эргэлзээ ч төдийлэн хамаагүй бололтой. Харин түүнд энэ бүхэнд тулгуурлан аль болох шуугиантай, аль болох амжилттай тоглолт хийх нь чухал байхыг үгүйсгэхгүй. МАХН-ын өнөөгийн удирдлагууд түүнд дарамт шахалт үзүүлж, нийгмийг хамарсан шуугиан дэгдээх тусмаа Н.Энхбаярт ашигтай. Учир нь ах намаас салан тулгаарлаж, ямар ч хамаагүй нэртэй шинэ нам байгуулах үйл явц нь аль болох өндөрт хүрч, Ц.Нямдоржийг хүртэл доргиох хэмжээнд цуурайтаж чадвал Н.Энхбаяр бодит байдал дээр МАХН-аас гишүүдийнх нь тал хувийг, нэр сүрнийх нь хагасыг, нийгэм дэх нөлөөнийх нь хувь тэнцүүг “булаан авлаа” л гэсэн үг. Чухам энэ нь л Н.Энхбаярт хэрэгтэй, үүнийг ч мань эр сайтар тооцоолсон байж болно. Ерөнхийлөгч асан түүнд улс төрд эргэн ирэх үүнээс өөр гарц үгүй. Гэтэл улс төрд нөлөөллөө эргүүлэн тогтоох мянга мянган улс төр, бизнесийн шалтгаан түүнд бий.

ГУРАВДАГЧ ХҮЧИН ХЭМЭЭХ АМТАТ ХУВИЛБАР

Үнэн хэрэгтээ Монголын улс төрд гуравдагч хүчин бодитойгоор байхгүй. Энэ орон зайд тоглох боломжийг хүчтэй улстөрчид зөгийн баланд дурласан баавгай мэт хорхойсон эрэлхийлж байгаа. М.Энхсайханаас өөр лидергүй МҮШН, С.Оюунаас өөр туг далбаагүй ИЗН, үндэсний үзэл, Б.Батболд хоёроос өөр чиргүүлгүй МУНН-ыг гуравдагч хүчин гэж нэрлэх нь бодит байдалтай нийцэхгүй. Тэгвэл гуравдагч хүчний орон зайд тоглох боломж З..Энхболд, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарт нээгдлээ. Хамтдаа тоглох уу, хаяа хаяагаа түшин, бараа бараагаа харж явах уу гэдэгт л учир нь байгаа гэж хэлж болно.

Дэм дэмэндээ хавсарсан тоглолт хийх нь илүү ашигтай ч байж болох. Үүний нөгөө талд хамтарсан Засгийн газраар дамжуулан мөн л гуравдагч холбоог бий болгоод байгаа МАХН, АН-ын эрх мэдэл, албан тушаал бүхий нөхөд бий. Нам дотроо тусгай давхарга үүсгээд байгаа Засгийн газарт багтсан улстөрчид өөр өөрийн үүрэнд бууриа сахиж, буудлаа бэхжүүлэх нь мөн л чухал бөгөөд шийдвэрлэх үйл явдалд тооцогдох янзтай. Учир нь Монголын улс төрд МАХН ба АН-ын ил бүлэглэл, үүний эсрэг зогсох Н.Энхбаяр ба С.Эрдэнийн далд холбоос хэмээн тодорхойлж болох хоёр том хүчин нөлөөллөө тогтоох цаг ойрхон байна.

ӨНДӨГНӨӨС ШУВУУ ХҮРТЭЛ…

Монголын улстөрд шинэхэн ялгарал, шинэхэн хуваарилалт эхэллээ. Энэхүү шилжилтийн өнгөн дээр хэн оновчтой тоглолт хийж, оновчтой шийдвэр гаргасан нь хожино. Тодорхой бөгөөд ойлгомжтой байгаа нэг л зүйл бий. Тэр нь хамтын хүчээр аль болох ихийг амжуулж, үр дүнг нь булаацалдалгүй хүртэх явдал. Булаацалдахгүйн тулд одооноос буудлаа ойртуулж, бууцаа засах бодлогын ажиллагаа МАХН, АН-ын аль алинд өрнөж эхэлжээ. Үүний нөгөө талд дэгдээхэй болон жигүүрлэж, шувуухай болон жиргэх хүсэлтэй өндөгнүүдийн хүлээлт бас бий.


Р.ЭМҮЖИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.