Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өмнөд хилийн боомтуудаар 4310 тээврийн хэрэгсэл ашигт малтмал экспортлов

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Ковид-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүрээс хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабтаа танилцуулж байгаа аж.

ЗТХЯ-ны харьяа агентлагийнхан Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа билээ.

Харин агаарын тээврийн МИАТ компанийнхан энэ сарын 17-нд Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд карго нислэг үйлдэж, агаарын хөлгөөр эм, эмнэлгийн хэрэгсэл 31 тн, 933 кг ачаа, 1281 кг шуудан тээвэрлэсэн байна. Харин “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн 372 вагон нүүрс, 40 вагон хүнсний бараа, эмнэлгийн хэрэгсэл дотооддоо зөөжээ.

Мөн энэ өдөр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тусгай зөвшөөрөлтэй 4310 тээврийн хэрэгслийг нарийн хяналттайгаар зорчуулсан байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, МИАТ ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.