Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өмнөд Солонгос хариугаа авна хэмээн мэдэгдэв

     Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн, сураггүй алга болсон 46 цэргийн нэрсийг нулимс дуслуулан дуудаж, “Эх орон чинь та бүхнийг хэзээ ч мартахгүй” гэж хэлэхийн хамт, буруутай этгээдүүдэд хатуу ширүүн хариу өгөх болно гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ амласан байна. Тэрбээр Хойд Солонгосыг нэр цохон хэлээгүй ч “Өмнөд Солонгосын арми иймэрхүү явдлыг таслан зогсоохын тулд улам хүчирхэг болох ёстой” гэжээ.

Хэрэв олон улсын шинжээчдийн баг “Cheonan” хөлөг Хойд Солонгосын шунгагч минад өртөн сүйрсэн гэсэн нотолгоо олдвол яах вэ. Тус улсын Ерөнхийлөгчийн амласан “Хатуу ширүүн хариу өгнө” гэдэг нь цэрэг дайны аргаар хариугаа авна гэсэн үг хэмээн ойлгогдохоор байна. Хойд Солонгос тэртэй тэргүй эдийн засгийн хатуу хориг арга хэмжээтэй байгаа учраас дахин чангатгана гэсэн ойлголт байхгүй. “Cheonan” хөлгийн сүйрэлд Хойд Солонгос буруутай гэж мэдэгдэхээс Сөүл зайлсхийсээр ирсэн. Гэхдээ гадны нөлөөгөөр дэлбэрэлт болсон гэдгийг хэлж байгаа. Австрали, АНУ, Шведээс ирсэн олон улсын шинжээчид мөрдлөгөө үргэлжилүүлсээр байна.

Пхеньян энэ явдалд оролцоогүй гэдгээ мэдэгдэхийн хамть “Өмнөдийн утсан хүүхэлдэйнүүд эмгэнэлт хэрэгт биднийг оролцсон болгох гэж инээдэмтэйгээр оролдож байна” гэж мэдэгдсэн.

Шинжээчдийн үзэж байгаагаар Сөүл эдийн засгаа сүйдлэж мэдэх дайныг эхлүүлэх магадлал тун багатай аж. Хэрэв хэрэг явдалд Пхеньян оролцсон гэдэг нь нотлогдвол дайн гэхээсээ илүү НҮБ-п хандах магадлал өндөр юм байна.    

О.ТОГОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.