Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өлсгөлөн зарлагчидтай тохиролцох ажлын хэсэг байгууллаа

     УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр захирамж гаргаж, “Амлалт нэхэх ард түмний холбоо”, “Тусгаар тогтнол эвсэл”, “Миний монголын газар шороо” хөдөлгөөн, “Үндэсний соёмбо” хөдөлгөөнөөс УИХ-д хандаж тавьсан шаардлагатай холбогдуулан эдгээр холбоо, эвсэл, хөдөлгөөний төлөөлөлтэй УИХ-ыг төлөөлөн уулзаж санал солилцох, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд харилцан ойлголцох, яриа хэлэлцээ хийх үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулан байгууллаа.
     Уг ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Оюун, Р.Раш нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.