Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨЛСГӨЛӨНГ АЛБАДАН ЗОГСООЛОО

"Амлалт нэхэх ард түмний холбоо"- ныхон УИХ-ыг тарахыг шаардаж, бүх нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж үзэн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад 140 цаг болсны дараа  өнгөрсөн шөнө 12 цагийн орчим албадан хүчээр тарааж, өлсгөлөнд оролцсон иргэдийг Сүхбаатар болон Хан-уул дүүргийн эмнэлэгт тус тус хүргүүлээд байна.
Тус хөдөлгөөнөөс зарласан жагсаал цуглаан нь эхэндээ эрх барьж буй намуудын амлалт болох МАХН-ын амласан 1,5 сая болоод АН-ын амласан 1 сая төгрөгийг ард түмэнд олгох явдал байсан.
Гэвч Засгийн газраас 1.5 сая төгрөгийг ард түмэндээ тодорхой шатлалын дагуу бэлэн ба бэлэн бусаар өгөх  шийдвэр гаргуулж чадсан ч энэхүү шийдвэрийг хангалтгүй хэмээн үзэж  жагсаал цуглаанаа өлсгөлөн болгож өөрчилсөн.
Энэхүү өлсгөлөнгийн зорилго нь одоогийн УИХ-д итгэл үзүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан.
МАХН болон АН-ын өгсөн амлалтыг шаардан нэхэх нь зүй боловч одоогийн нийгмийн нөхцөл байдлыг авч үзэхэд УИХ-ыг тараах нь зөв оновчтой шийд гэдэгтэй санал нийлэхгүй хүн олон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.