Урлагийн боловсролыг дэмжих төв, Уран зураг сурган судлалын төвөөс эх үрсийн баярыг тохиолдуулан бүх насныхан оролцох боломжтой зуран зургийн “Өдрийн од” уралдаант-шоу зохион байгуулж байна. Уралдаант шоу нь 4-7, 8-12, 13-16, 17-оос дээш гэсэн насны ангиллаар болох юм. Иргэдийн авьяас чадвар, сонирхлыг дэмжих, хөгжүүлэх, урлагийн мэдрэмж, мэдлэгийг дээшлүүлэх, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж олгох зорилготой уралдааны эхний шат “Ертөнц миний нүдээр” сэдвийн дор болох юм байна. Энэхүү уран зургийн уралдааныг анх удаа телевизийн шоу хэлбэрээр зохион байгуулах юм. Уралдааныг “Шарын гол” ХК, “Ирмүүн” хэвлэлийн газар ивээн тэтгэж байгаа юм.







0 Сэтгэгдэл