Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрхангайн урчуудын бүтээл Уран зургийн галерейг гоёв

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээ энэ сарын 14- 16-нд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Уран сийлбэрчдээрээ алдартай тус аймгийнхан ойн баяртаа зориулан Монголын уран зургийн галерейд үе үеийн сийлбэрчдийнхээ бүтээлийг дэлгэж, ДБЭТ-д “Суварга” театрын “Сэтгэлийн домог” дуулалт жүжгийг тоглосон юм.

Сийлбэрчдийн үзэсгэлэнд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Доржийн шавь нарын хамт урласан сийлбэртэй зургаан ханатай гэр болон Өвөрхангай аймгаас төрөн гарсан уран сийлбэрчдийн “Баян байгаль”, “Уурхайчин”, “Ум модон толгойтой хөөрөг”, “Тэмээ сургагч”, Л.Доржийн “Орхоны хүрхрээ”, “Таван эцэг мал”, “Аргал угалз”, “Уургач” зэрэг төрөл бүрийн мод, чулуу, ясаар сийлсэн бүтээлийг дэлгэсэн байлаа. Дашрамд дуулгахад, Монгол Улсад сийлбэрийн төрлөөр гавьяат цол хүртсэн Д.Гүнд, Л.Дорж, С.Сэнгээ, Д.Гэлэгдандар Л.Чуваамэд нарын алдартнууд байдаг ба тэд цөм Өвөрхангайнх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.