Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрхангайн Богдод шуурганд төөрсөн эмэгтэй амь үрэгдсэн байжээ

 Өвөрхангай аймгийн Богд сумын гуравдугаар багийн нутаг Сүүж гэдэг газарт хаваржиж байсан 42 настай эмэгтэй энэ сарын 21-нд малдаа яваад сураггүй болсныг сум орон нутгаас 69 хүн, дөрвөн автомашинтай хайж байгаа тухай бид мэдээлсэн.

     Аймгийн Онцгой байдлын хэлтсээс нэмэлт хүч гарч, зургаа хоног түүнийг хайсны эцэст гэрээсээ баруун хойш гурван км зайд орших Тэвэгний ам гэдэг газарт амь үрэгдсэнийг олжээ. Харин Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Өлзийт сум орохоор ням гаригт мотоцикльтой гарсан 16 настай эрэгтэй, эмэгтэй хоёрыг сумаас томилогдсон эрлийн хэсгийнхэн эсэн мэнд олсон байна. Мөн аймгийн Баацагаан сумын малчин 73 настай эмгэн сураггүй болоод хоёр хоносны дараа эрлийн хэсгийнхэн Монгол-Овооны ар гэдэг газарт айлын өвөлжөөнд хоргодож байхад нь олжээ.

Л.АРГАМЖИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.