Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрхангайд цаасны үйлдвэр ашиглалтанд орлоо




Өвөрхангай аймгийн төвд ариун цэврийн хэрэглээний цаасны үйлдвэр ашиглалтад орлоо.

Хаягдал болсон түүхий эдийг боловсруулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усанд түргэн уусдаг, гүйцэд ариутгагдсан “ОО” –ийн цаас хийх энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тус аймгийн “Ариун билгүүн” гэдэг ХХК оруулж ирсэн аж. Шинэ байгууламж жилд 40-50 тн цаас боловсруулж зах зээлд гаргах ба нэг боодол цаас 230 төгрөгийн үнэтэй гэж үйлдвэрийн захирал  П.Энхтайван ярилаа. “Ариухан” гэх эл үйлдвэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Үйлдвэржилтийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн зээлд хамрагдаж 65 сая төгрөг зарцуулж байгуулагдсан байна. Дашрамд дурдахад эндхийн оршин суугчдаас кардон болон шохойтойгоос бусад  цаасыг килограмм тутмыг нь 40-50 төгрөгөөр худалдаж авч байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.