Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрмонгол хатаж байна

 Хонконгийн “South China Morning Post” сонин Өвөрмонголын байгалийн байдлыг ийнхүү дүгнэж байна. Бээжингээс хойш 1000 км зайтай орших Өвөрмонголын малчдын ярианаас үзвэл 2002 онд голын эхэнд үйлдвэрийн хэрэгцээний усны далан барьснаар гуравхан жилийн дотор гол ширгэж, цөлжжээ. Малчид Монголын хилийн ойролцоох нутаг руу нүүж байгаа ч тэнд нь дахин нэг үйлдвэр шинээр байгуулагдахад л бэлчээргүй болох аж. Сүүлийн үед Өвөрмонголд уул уурхай эрчимтэй хөгжин, төмөр зам баригдсанаар хүн амын тоо өсөж, малчид орох газаргүй болсон.

Зарим байгаль хамгаалагчийн яриагаар Өвөрмонголд хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хиймэл цөлжилт болж байна. Одоо газрын дээд давхаргын ус ховордсоноос зарим уурхай, үйлдвэрийн газар хууль бус аргаар худаг ухан, газрын гүний усыг ашиглаж байгаа аж. Гэвч сая жил хадгалагдаж ирсэн гүний усыг шавхчихвал дахин сэргээх ямар ч боломжгүй болно. Хэрэв энэ маягаар үргэлжилбэл наймхан жилийн дараа Өвөрмонгол усгүй болж, үйлдвэр уурхайнуудаа хаахаас өөр аргагүй болно хэмээн сэрэмжлүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.