Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрмонголоос 20 нярайн цогцос олдлоо

БНХАУ-ын Өвөрмонголын Шаньдуны нэгэн голоос 20 гаруй нялх хүүхдийн цогцос олдлоо хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цогцсуудыг “Эмнэлгийн хаягдал” гэсэн бичигтэй шар өнгийн гялгар уутанд хийж хаясан байсан гэнэ. Олонх нь нь төрөөд удаагүй нярай хүүхдийн цогцос байсан бөгөөд  бүрэлдээд хэдхэн сар болсон ураг ч тэнд цөөнгүй байжээ. Төрөөд удаагүй байсан нярайн бугуйнд нэр бичдэг зүүлт байсан аж. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр олдсон хүүхдүүдийн гурав нь Цзинин хотын эмнэлэгт маш хүнд байдалтай хүргэгдэж байсан бөгөөд яг хэдний өдөр нь тодорхойгүй байгаа гэнэ. Мөн хүүхдүүдийн хүйсийг мэдээлээгүй байна. Цзинин хотын Анагаахын коллежийн эмнэлгийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан “Үнэхээр энэ хүүхдүүдийн цогцос манай эмнэлэгт хамаатай” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар мөрдлөг дөнгөж эхлээд байгаа бөгөөд эмнэлгийн удирдлагыг  ажлаас нь түдгэлзүүлээд байгаа гэнэ. Хятадад охин хүүхдийг “үдэггүй” тул гэдсэнд байхад нь үр хөндүүлэх мэс засал хийлгэх нь түгээмэл үзэгдэл гэнэ. Тиймээс  дээрх цогцос бүгд охидынх байх магадлал өндөр гэнэ. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүйсийг тодронгуут охинтой болсноо мэдээд үр хөндүүлдэг байна. Хятадад 100 охинд 119 эрэгтэй хүүхэд оногдож байгаа бол дэлхийд энэ үзүүлэлт 100-г харьцах нь 107 байдаг. Өв залгамжлах хүүтэй болох гэсэн үзлээс болж охидыг ингэж алж байгаа нь харамсалтай хэмээн мэдээнд дурджээ.
НҮБ-ын хөгжлийн төсөлд бичсэнээр Азийн зарим орны энэхүү хүйсээр ялгаварлах үзлээс болж, 96 сая охин үр амь насаа алдаад байгаа аж. Энэтхэг, Хятад зэрэг оронд ойролцоогоор 85 сая эм хүйсийн хүүхэд “алагдаад” байгаагийн гол шалтгаан нь хүйс тодронгуут хийдэг аборт болон дөнгөж төрсөн охидыг зорилготойгоор хөнөөдөг аллагын уршиг юм. Өмнөд Азийн орнууд бар болтлоо хөгжлөө ч эмэгтэйчүүдийн амьдрал ер дээшлээгүй бөгөөд НҮБ-ын мэдээлснээр Ази-Номхон далайн орнуудын эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн болон улс төрийн амьдралд оролцох эрх, аюулгүй байдал зэрэг үзүүлэлтээр Африкаас ч дор байгаа аж.

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.