Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвөрмонголд динозавр олдлоо

Хятадын Өвөрмонгол аймагт мэргэжилтнүүдийн хийсэн малталтаар урьд өмнө олдож байгаагүй шинэ төрлийн динозаврын яс олдлоо хэмээн Хятадын AP агентлаг 20-нд мэдээллээ. Цэрдийн галавын үе буюу 80 сая жилийн өмнөх үеийн энэ амьтны яс бараг гэмтэлгүй хадгалагдаж байжээ. Судлаачид түүнийг хоёр хөл дээр алхдаг, махчин Dromaeosauridae-ийн бүлэгт багтах шинэ зүйл гэж үзсэн байна. Энэ бүлэг нь шувуун төрөлтэй хамгийн ойрхон динозавр хэмээн тооцогддог бөгөөд шувууны гарал үүслийг судлахад үнэтэй хувь нэмэр болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. 2.5 метр урттай, 25 кг жинтэй байсан бололтой энэ динозаврын хөл маш сайн хөгжсөн байсан нь тогтоогдоод байгаа гэнэ.
 

М.Сугараа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.