Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвлийн олимпийн жаврыг манай дуучид үргээнэ

Ирэх сарын 12-нд нээлтээ хийх цагаан Олимпод зориулсан урлагийн хөтөлбөрт манай уран бүтээлчид оролцох гэж байна. Энэ сарын 22-нд эхэлж, хоёр сарын турш үргэлжлэх хөтөлбөрийг тус улсын “Red sky” компани зохион байгуулж байгаа бөгөөд тэд дэлхийн уугуул иргэдийн ардын урлагийн тоглолтдоо манайхаас гавьяат жүжигчин Б.Түвшинжаргал, ҮДБЭЧ-ын дуучин Б.Батмэнд, морин хуурч, хөөмийч Б.Бат-Орших нарыг урьжээ. Морьдын төвөргөөн мэт бөмбөрийн хэмнэл, морин хуурын аялгуу, бүжигчдийн дүүлэх мэт бүжгээр морин туурайгаар дэлхий даяар тархан суурьшсан хүн төрөлхтөний түүхийг харуулах уг тоглолт Ванкуверийн Тоно театрын тайзнаа гурван удаа тавигдах аж. Уг тоглолтоороо “Red sky” компанийнхан Хойд Америк, Монгол, Хятадын урлаг мориор холбогдож, бусад улс үндэстний урлагт хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьсоноос гадна уртын болон ардын дууны уянгат сайхан, анхны бөмбөр ямар хэмнэлтэй байсныг дэлхий нийтэд таниулахыг хичээжээ. Тоглолтын тасалбар 35 долларын үнэтэй байх гэнэ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.