Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ө.Батцэцэг Монголын анхны FIFA зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA/-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж 2021 оны олон улсын шүүгчдийн жагсаалтад албан ёсоор нэрээ бичүүлжээ. МХБХ-ны дээд зэрэглэлийн тэмцээн болох Үндэсний дээд лиг, Үндэсний нэгдүгээр лигт туслах шүүгч, Эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажилладаг Ө.Батцэцэг эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнесс шалгууруудыг гүйцэтгэж чаддаг ирээдүйн чадварлаг шүүгч юм. Монгол Улсаас Б.Хаш-Эрдэнэ талбайн шүүгч, Э.Галбадрах, Э.Ариунболд, Ө.Батцэцэг туслах шүүгч, Р.Жаргалсайхан футзалын ОУХБХ-ны шүүгч гэсэн 5 шүүгч FIFA-гийн олон улсын шүүгчдийн 2021 оны жагсаалтад бичигдээд байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.