Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮШН-ын Бүгд хурал энэ сарын 22-нд болно

ҮШН Бүгд хурлынхаа товыг зарлажээ. Энэ сарын 22-нд “Чингис” зочид буудалд болох тус намын Бүгд хурлаар хувьсгал хэрхэн хийх тухай ярилцах аж. Уг хувьсгал нь Үндсэн хуультай холбогдож буй юм байна. Үндсэн хуульд хэрхэн, ямар өөрчлөлт оруулах талаар эднийх төсөл боловсруулжээ.
1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж ҮШН үзжээ. Тиймээс V Үндсэн хуулийг Үндэсний хувьсгалаар хийх ёстой гэж мэдэгдэж байна. 1992 оны Үндсэн хуулийн үр дүнд бий болсон олигархийн засаглал, үндэсний үзлээ таньж мэдээгүй олон намын тогтолцоог зөвхөн хувьсгалаар л өөрчлөх боломжтой гэнэ. Тус нам шинэ Үндсэн хуулийн дагуу бүрдэх төрийн байгууллыг  “хүчтэй Ерөнхийлөгч бүхий Парламентын засаглал” гэж томьёолжээ. 
Энэ талаар ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэлээс тодрууллаа.
-Бүгд хурлаараа зохион байгуулалтын асуудал хэлэлцэх үү?
-Зөвхөн Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх тухай л ярилцах юм. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ. Эцэст нь цаг үеийн асуудлаар улс төрийн тунхаг гаргана. Хурал маань нээлттэй болно. Улс төрийн намууд, иргэний хөдөлгүүнүүдээс төлөөлөл оролцоно.
-ҮШН-ын Бүгд хурал хэдэн гишүүнтэй юм бэ?
-60 гишүүнтэй.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.