Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮШН АНАТХ-ны жагсаалыг санхүүжүүлээгүй гэж мэдэгдлээ

ҮШН-ынхан АНАТХ-ны цуглааныг дэмжиж анхнаас нь дэмжиж байсан. Гэхдээ тус жагсаал цуглааныг ҮШН-ын М.Энхсайхан зохион байгуулсан гэдэг мэдээллийг эрс үгүйсгэсэн. Тус намын хувьд УИХ-ыг тараах нь зүйтэй гэдгийг дараах үндэслэлүүдээр баталж байна.
1.    УИХ анхнаасаа үндсэн хууль зэрэг сонгуулийн хууль болон олон хуулиудыг зөрчин мөнгө төгрөг амлан гарч ирсэн
2.    Улаанбаатар Дархан уул зэрэг хүн ам олноор суурьшсан аймаг орон нутагт сонгогчийн үнэмлэхгүй иргэдийг зөвхөн иргэний үнэмлэхээр саналыг нь авсан
3.    Хууль зөрчиж засгийн газар байгуулсан зэрэг үйлдэл бүр нь хууль зөрсөн тул тарах нь зүйтэй гэж үзэж байна.
ҮШН үндсэн хуулийг шинэчлэх төсөл боловсруулснаа зарлалаа.Тэдний боловсруулсан шинэ үндсэн хууль нь  “Үндэсний хувьсгалаар хийгдэх Монгол улсын шинэ үндсэн хууль” гэдэг нэртэй юм байна.Энэ хууль нь 6 бүлэг 65 зүйлтэй юм байна. Уг хуулийн төсөлд их хуралдай, бага хуралдай байгуулахаар тусгажээ. Эдгээр хуралдайн гишүүдийг бүх нийтийн санал асуулгаар нэг бүрчлэн сонгох юм байна. Ингэхдээ нам бүлгээс ангид байхаар тусгасан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.