Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮХЦ: Гадаадад гацсан монголчуудыг хилээр оруулахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй

“Оюуны-Инноваци” ТББ гадаадад гацсан Монгол Улсын иргэдийн эх орон руугаа буцах эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Цэцэд хандсан билээ.

Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий  гишүүн уг гомдлыг хянаж үзээд энэ сарын 1-ний өдөр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх татгалзах тухай” тогтоол гарган, “…Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээрт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай…” гэх үндэслэлээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Үндсэн хуулийн цэцээс дээрх хариуг өгсний дараа “Оюуны-Инноваци” ийн мэдэгджээ.

“…Цэцийн гишүүний уг тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бага суудлын хуралдаанд гомдол гаргахаар төлөвлөж байна. Үндсэн хуульд заасны дагуу иргэдийн “…эх орондоо буцаж ирэх…” үндсэн эрхийг онц болон дайны байдал зарласнаас бусад тохиолдолд хязгаарлаж үл болох онцгой эрх билээ. Энэ нөхцөл байдлын улмаас Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдэлж чадахгүй, хүнд нөхцөлд байсаар байна” гэсэн юм.

2
БурууБуруу
1
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “ҮХЦ: Гадаадад гацсан монголчуудыг хилээр оруулахгүй байгаа нь Үндсэн хууль зөрчөөгүй

  • Avatar Г says:

    Дэнэг дүгнэлт!

  • Avatar Ene tsetsiin gishuud yu gedeg yamar huuli manaj zuv buruug shiidverledegee meddeg l baih gej bodoh yum. Uvchtei geed ger buliinhee neg gishuuniig gertee oruulahgui gedeg ail Mongold l lav baihgui baih. says:

    Ene tsetsiin gishuud yu gedeg yamar huuli manaj suugaagaa meddeg l baih daa.Uvchtei baij magadgui geed honind yavsan huuhdee gertee oruulahgui haalgaa tugjdeg ail Mongold l lav baihgui . Uvchtei baisanch oruulj emchilj edgeeh n tur ulsiinh n ard irgediinhee umnu huleesen uureg gej bodoj baina.

  • Avatar Zochin says:

    Энэ Монголын шүүх гэхэд хэцүү л харагдах юм, ядаж байхад манжийн түшмэлүүд шиг харагдахыг нь яана! Эх орондоо хүссэн үедээ ирэх эрхтэй байдаг биш билүү?! Хар дээр цагаанаар биччихсэн юмыг юуг нь тайлбарлаад байдаг мануухайнууд вэ?!!!