Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үсчин, гоо засалчдын ДАШТ Францад болно

Монголын мэргэжлийн үсчин, гоо засалчдын холбооноос энэ сарын дундуур улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд шилдэг үсчин, гоо засалчид оролцдог юм. Тэмцээнээс шалгарсан шилдгүүд багагүй хэмжээний мөнгөн шагнал гардахаас гадна олон улсын үсчин, гоо засалчдын томоохон тэмцээнд урилгаар оролцох эрхтэй болдог аж. Тухайлбал тус холбооны зүгээс улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгарсан авьяаслаг үсчин, гоо засалчдыг ирэх арваннэгдүгээр сард болох тус тэмцээнд өрсөлдүүлэх гэнэ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францад болох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.