Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ТҮҮХИЙГ ХАМТДАА БҮТЭЭМЭЭР БАЙНА

 АН-ын удирдлага хам тарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэнийг олон түмний олонх нь “ханилж яваад нөхрөө хаялаа” гэж ойлгож, таатай хүлээж авсангүй. Аргагүй, монголчууд их санасан газраа есөн шөнө хоосон хонохоор болчихоод байна. Энэ бол гэнэтийн зүйл байлаа. 2008 оны есдүгээр сард байгуулсан МАН, АНын хамтран ажиллах гэ рээнд зааснаар бол хоёр намын Удирдах болон Гүйцэтгэх зөвлөл, хоёр талаас байгуулагдах Зөвлөлдөх зөвлөлд л Засгийн газраас гарах эсэхийг шийдэх эрх нь байгаа юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд ноцтой зөрчөөгүй тохиолдолд аль нэг тал нь дангаар цуцлахыг хориглоно гэсэн зүйл, заалт хуулийн хэмжээнд яригдах уг гэрээнд бий. Хамтарсан Засгийн газарт цав суух ноцтой зүйл гурван жил гаруйн хугацаанд байсангүй. Бид хамтдаа олон түүхэн асуудлыг шийдэж чадлаа гэдгийг хоёр нам аль аль талдаа хү лээн зөвшөөрч байгаа. Тоо гоор маш ойлгомжтой тодорхойлж болох, нүдэнд харагдах ганцхан зүйлийг энд тэмдэглье.

2011 оныг хамтарсан Зас гийн газар “Хөдөлмөр эрх лэлтийг дэмжих жил”- ээр зарлаж, 72 мянга гаруй аж лын байрыг цоо шинээр бий болгож чаджээ. Тэдний хамт ран ажиллах гэрээнд 60 мянгаас дээш тооны хүнийг ажилтай болгоно гэсэн зорилт бий. Зорилт 20 гаруй ху виар даван биелэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт нийт дүнгээрээ 80 гаруй хувьтай байгааг хоёр тал хүлээн зөвшөөрч байна. 2012 оныг өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарлаад буй. Энэ тухайгаа Ерөнхий сайд нь зарлаад, хамтдаа бид чадна аа гээд сууж байтал дэм болох ёстой хүн нь би болилоо гэсээр ороод ирж. Юу болох нь энэ вэ гээд уужуу дотортой С.Батболд цочирч. Энэ бүхнээр дүгнэхэд Н.Алтанхуяг на рын хэлж буй тайлбар ямар ч итгэл үнэмшил төрүүлэхгүй бай гаа юм. Тэгэхээр мэдэгдэл хийх болсон учир шалтгаан юу байж болох вэ. Түүнийг албан тушаалаар нь барьцаалжээ гэж болох ганцхан таамаглал одоогоор хамгийн бодитойгоор харагдаж бай на.

Монголчуудын олонх нь харамсаж байна. Нэгэнт засгаас гарахаа мэдэгдсэн болохоор ҮЗХ нь түүнийг ба тал гаа жуулсан, эс дэмжсэн албан ёсны шийд вэрийн аль нэгийг гаргана. Засгийн газрын тэр – гүүн, МАН-ын даргын ит гэж хүлээж байгаагаар бол ҮЗХ Н.Алтанхуяг нарын мэ дэгд – лийг дэмжихгүй байж магадг үй юм байна. Гэхдээ энэ бол хоосон горьдлого, туй лын хүсэл гэдгийг хэлэх хэрэгтэй. ҮЗХ хамтарсан Засгийн газраас гарлаа гэе. Тэгвэл юу болох вэ. Хамтдаа бүтээснээ нураах нь хаашаа юм.Бүтээснээсээ илүүг бүтээхгүй нь л хамгийн харамсалтай. Өдийг хүртэл цуг явчихаад “өвчигнөөд” эхэлбэл яах вэ. Үндэсний эмгэнэл гэхээс өөрийг хэлж чадахгүй нь. Манай сонины өчигдрийн дугаарын тэргүүн нүүрэнд гарсан мэдээллийг энд дурд маар са нагдчихлаа. “Economist intelligence Unit” судалгааны байгууллагын таамаглалаар энэ онд эдийн засаг нь хамгийн хур дацтай өсөх арван орны аман хүзүүнд Монгол Улс оржээ. “Insider” судалгааны төвийн тандалтыг ч бид шүүрч аваад нийтэлсэн. Ойрын жилд нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийн хэмжээгээр Монгол Улс дэлхийн улс орнуудыг манлай лах болно гэсэн дүгнэлт хий жээ. Манай ард Чили, Сингапур жагссан байна гээд л бод. Өнөөх Гэрээнээс дахиад иш татсу.

“УИХ-ыг үндсэнд нь бүрдүүлж байгаа бидэнд өндөр хариуцлага ногдож байна. Манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү үнэт зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг, аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо XXI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголтыг хийлээ” гэж тухайн үйл явцыг онцолсон байдаг. Ийн Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирснийг гадаад, дотоодгүй хүлээн зөвшөөрөх болов. Гэтэл… Хамгийн харамсалтай ч энэ долоо хоногийн содон үйл явдал нь хамтарсан Засгийн газраас гарах АН-ын удирдлагын мэдэгдэл бай лаа. Монголчууд үсрэнгүй хөгжлийн түүхийг хамтдаа бү тээмээр байна. Одоо АН-ын ҮЗХны шийдвэрт найдах л үлдлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.