Наймдугаар сарын эхээр ОХУ-ын Новосибирск хотноо болох Олон улсын “Үр тарианы Сибирь” гуравдугаар бага хуралд манай төлөөлөгчид оролцоно. Бага хурлыг Оросын үр тариа үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, IDK.ru сайт болон “РусАгриБиз Консалтинг” компаниас ОХУ-ын ХХАЯ-ны дэмжлэгтэй зохион байгуулж байна. Бага хуралд Оросын үр тарианы үйлдвэрлэлийн гол төлөөлөгчдөөс гадна төр засгийн дээд шат, шинжлэх ухааны салбар, экспортлогчид, хөрөнгө оруулагчид, даатгалын байгууллагаас гадна Япон, Монгол, Казахстаны төлөөлөгчид оролцох юм. Монгол улс ойрын жилүүдэд дотоодын үйлдвэрлэлээр үр тариа, гурилын хэрэгцээгээ хангана гэж байгаа ч гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, тариаланчид Сибирээс үр тариа худалдан авсаар байгаа юм. Энэ хавар гэхэд ОХУ цас зудын бэрхшээлд өртсөн манай малчдад 58 мянган тонн үр тариаг тусламж болгон илгээсэн юм.







0 Сэтгэгдэл