Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үртсэн түлшний үйлдвэрийг дахин шалгахаар болов

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс олон арга хэмжээ авч буйн нэг нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд байгуулж буй “Үртсэн түлшний үйлдвэр”.
Хотын удирдлагууд тус үйлдвэрийн утаа бага ялгаруулдаг, шаталт сайтай бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын зарим хороодыг хангаж, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр зөвхөн энэ түлшийг хэрэглэдэг болгох томоохон зорилттой ажиллаж байгаа.
Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэр барих нээлттэй тендерт “Номин холдинг”, ”Хялганат хангай” ХХК-ний хамтарсан “Хос гарьд” түншлэл шалгарсан. Тендерт зааснаар энэхүү үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулах гэрээтэй байсан боловч одоогоор бүрэн дуусаагүй байгаа юм. Анх төсөлд заасан хаягдал модоор галладаг халаах зуух нь өөрчлөгдөж нүүрсээр галладаг болсон, үүнээс улбаалаад эцсийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхээр байгаа зэрэг цөөнгүй асуудал үүсээд байгаа учир Агаарын чанарын алба болон Тендерийн үнэлгээний хорооноос дахин шалгалт явуулахаар боллоо. Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар тус үйлдвэрийг нийслэлийн өмчид хүлээн авах тухай асуудлыг хэлэлцсэн боловч ийнхүү тодруулж, шалгах зүйл цөөнгүй байгаа тул тэдгээрийг 14 хоногийн дотор нягталж шалган дахин оруулж ирэхийг хотын дарга үүрэг болголоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.