Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнэт цаас бүртгэх хөлсийг 20 хувиар хөнгөлөв

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ- өөс коронавируст халдварын цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө татан төвлөрүүлэх, шинээр үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих зорилгоор үнэт цаас бүртгэх үйлчилгээний хөлсийг 20 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасныг өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Үнэт цаасны бүртгэлийн журмын 22 дугаар зүйлийн 22.2.2-т заасан үнэт цаасыг бүртгэх үйлчилгээний хөлсийг энэ сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хөнгөлөхөөр болжээ.

Хөрөнгийн бирж хувьцааны нэгдүгээр ангилалд бүртгүүлэхэд босгосон хөрөнгийн хэмжээнээс хамаарч 50-500, хоёрдугаар ангилалд 25-250, гуравдугаар ангилалд 5-50 сая төгрөгийн хураамж авдаг. Мөн Засгийн газар бонд гаргахад үнийн дүнгийн 0.025, компани бол 0.1 хувьтай тэнцэх хөлс хураадаг юм. ТУЗ-ийн шийдвэр дагуу бүх үнэт цаасны бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 20 хувиар бууруулах юм байна. Жишээ нь, биржийн хувьцааны нэгдүгээр ангилалд үнэт цаасаа бүртгүүлээд 100 сая төгрөгийн хөлс төлөх шаардлага үүссэн бол 20 саяын хөнгөлөлт эдлэх аж.

Бэлтгэсэн: Т.Бат

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.