Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үнс хольсон цементийн наймаачдад ял төлөвлөж байна

Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, иргэдийг төөрөгдүүлэн худалдаж байсан хүмүүсийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн оны аравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн нь олны анхаарал татсан билээ. Сонгинохайрхан дүүргийн XX, Баянгол дүүргийн XXIV хорооны нутагт гурван хүн ийм хууль бус зүйл хийж байсан бөгөөд 70 гаруй тн хуурамч цемент эд мөрийн баримтаар хураасан юм. Өөрөөр хэлбэл, МАК ХХК-ийн үйлдвэрлэсэн цементийн ууттай адил шуудайнд савласан 50 кг жинтэй, үнс хольсон 900, БНХАУ-ын үйлдвэрүүдийн цементийн ууттай 400 ширхгийг битүүмжилсэн. Түүнчлэн “Монцемент”, МАК, “Тайга”, “Байкаль” болон хятад ханзаар бичсэн шошготой 14 000 уут ашиглахаар хадгалж байсныг ч илрүүлсэн билээ. Уг цементийг О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул тэргүүтэй хүмүүс “үйлдвэрлэж” байсан бөгөөд цагдаа, мэргэжлийн хяналтынханд иргэд “Барилгад ашиглахаар “Гурвалжин”-гийн барилгын материалын захаас авсан цементээр зуурсан зуурмаг 7-10 хонож байхад хатахгүй, хөхөрчихөөд байна. Хуурамч бололтой, шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргаснаар дээрх нэр бүхий хүмүүсээр удирдуулсан гурван бүлгийг илрүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.

Шалгалтын явцад дээрх гурван бүлгийнхэн “ДЦС-4” ХК-ийн зарим ажилтантай хуйвалдан 20 тн үнсийг нэг сая төгрөгөөр худалдан авсан нь ч батлагдсан байна. О.Мягмарсайхан, Ж.Даваацэцэг, С.Оюунзул болон тэдний хамсаатнууд 10 уут цементэд үнс хольж, 19 болгоод зардаг. Ингэхдээ МАК-ын тухайн бүтээгдэхүүний уутны наалтыг салгаж үнс холин, буцаагаад цавуугаар наадаг байсан нь батлагджээ. Ингэж гаргасан бүтээгдэхүүнээ нийслэл дэх барилгын материалын захууд болон барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд нэгийг нь 10 000-12 000 төгрөгөөр борлуулдаг байсан гэдэг. Дээрх хүмүүс болон хамсаатнуудыг нь Эрүүгийн хуулийн 17.3-т заасан хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан аж. Түүнчлэн энэ хэрэгт “ДЦС-4” ХК-ийн харуул хамгаалалтын ажилтнуудыг ч холбогдуулан хариуцлагад татахаар болоод байна. Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч шалгалтаа дуусгаж яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж, НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Прокурор хавтаст хэргийг хянаад удахгүй шүүхэд шилжүүлэхээр төлөвлөж буйг эх сурвалжууд хэлэв.

Бэлтгэсэн: Г.Равжаа

16
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
3
ГайхмаарГайхмаар
2
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 thoughts on “Үнс хольсон цементийн наймаачдад ял төлөвлөж байна

  • Avatar Anonymous says:

    ЭНЭ ЦЕМЕНТЭЭР БАРЬСАН БАРИЛГУУД ХЭЗЭЭ НУРЖ ХҮН ДАРЖ АЛАХ БОЛ?

  • Avatar Зочин says:

    ali deerees uns holidog gesen yria yvdag bsan shdee

  • Avatar Zochin says:

    Хатуухан шийтгэх хэрэгтэй дээ. Ирээдүйд хэдэн хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдэгчдэд.

  • Avatar Новшнууд says:

    Болж хүртэл ёстой нь өг

  • Avatar Баатар says:

    Цаазаар ав. Маш олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирох муу үйл хийсэн хархнууд

  • Avatar Ss says:

    Tsaazaar avah ch bagadana

  • Avatar зочин says:

    хамгийн гол нь үнс хольсон цементээ хаана хаана нийлүүлснийг нь тогтоогоод өндөр барилгад хэрэглэсэн бол улсын хяналт хийлгэж каркасыг шалгуулах ёстой энийг бүгдээрээ шаардацгаая монголчуудаа хамгийн гол нь хаана ямар барилгад хэрэглэснийг олон нийтэд зарлах ёстой сэтгүүлчид ч бүгд энэ тал дээр эрэн сурвалжлана уу бидний хэнд ч гай болж болно

  • Avatar zochin says:

    nasaar ni hori! heden haltar togrognii toloo hvnii ami nasig garguund ni gargaj bgaa bol oorsdiig ni ch gesen tegeh heregtei shd

  • Avatar Сэмка says:

    Мөнгө л олохын юу ч хийж чадах шуналын туламнууд юмаа. Нийгэмд ямар их хор хохирол учруулсан бол гэж бодохоос аймаар. Эдийн засгаар, эрүүл мэнд, тэр ч бүү хэл амь нас хохирно.

  • Avatar Зочин says:

    Хогийн муу хүүдийнүүдийг ахин сэхээгүй болтол нь шийтгэвэл таарна.Энэ ч анхных нь биш олон жил болж байгаа шүү.

  • Avatar Anonymous says:

    Барилгын аюулгүй байдал .хүний эрүүл мэндэд халдаж байгаа юм биш үү

  • Avatar Зочин says:

    Дэндүү бүдүүлэг тэнэг юм хийж байх юм даа. Хөгжил буурай ядуу оронд л ийм юм хийнэ.

  • Avatar Anonymous says:

    Шүүх прокуророос энэ мэт гэмт үйлдэл хийсэн хүмүүсийг хатуу шийтгэх хэрэгтэй.Зочин

  • Avatar Зочин says:

    Гурвалжингийн гүүрний баруун талд одро ч хуурамч цемкнт зарагдсаар бна

  • Avatar Anonymous says:

    Zuv shuu bolj

  • Avatar зочин says:

    Ёстой амь насны эсрэг гэмт хэрэг байна. юүн залилангын гэмт хэрэг.

  • Avatar Anonymous says:

    Баасуудыг ёстой явуулдөг газар нь явуул.

  • Avatar Anonymous says:

    Saijruulsan tulshind guril holison yvdal yu bolson be

  • Avatar Zochin says:

    Saijruulsan tulshind guril holison yvdal yu bolson be

  • Avatar Anonymous says:

    Энэ бол терроист үйлдэлтэй ижилхэн явдал шүү

  • Avatar Anonymous says:

    Shunu haranhui bolmogts gurvaljingiin uudend zardag cementiig bugdiin uutiin zadlaj 4 shuudaig 5 bolgoj huvaagaad amiin oyj baihiin harsan udur bur barag tegdeg gesen

  • Avatar Anonymous says:

    Яанаа хүний амь насыг юман чинээ бодохгүй бол тэгээд тохирох ял шийтгэлээ авахаас илүү яах билээ.

  • Avatar Зочин says:

    Үнс хольдог явдал аль 2 жилийн өмнөөс эхэлсэн бариад цагдаад өгөхөөр торгосон болоод гаргачихдаг. Ер ийм үйл ажиллагаа явуулдаг 20иод газар байдаг гэсэн

  • Avatar Зочин says:

    Хүний амь насанд санаатайгаар заналхийлсэн үйлдэл юм гэж харж байна.

  • Avatar Иргэн says:

    Энэ бол террорист үйл ажилгаа мөнөөс мөн хаана хэзээ өндөр барилга унаж сүйрэхийг хэнэ гуай ч хэлж мэдэхгүй бурхан ч мэдэхгүй 5 жилийн хойно мэдэрнэ.шоронд хатааж бусдад сургамж өг.арай л хүйтэн дотортой малнууд юм хэлэх муу үг алга.