АНУ-ын Вашингтон хотын их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой зүйлийг ажиглажээ. Тэд Сент-Луисийн амьтны хүрээ лэнгийн хэрмийн төрлийн мэрэгчин амьтад хүн шиг үнсэлцдэг болохыг олж мэдсэн байна. (Энэ мэрэгч Монголын тарвагатай төстэй) Амьтан судлаач Адам Эториа “Өсөж том болсон мэрэгчид айж, сандарсан нэгнээ тайвшруулах гэж сар вуугаараа илж, бас үнсэлцдэг” хэмээн ярилаа. Харин эрдэмтэн Дебор Уэллс “Аливаа амьтан орчин тойронд байгаа хүмүүсийн үйлдлийг дуурайх нь бий. Амьтны хүрээлэн дэх мэрэгчид хүмүүсийг дуурайн бие биеэ энхрийлдэг байж болох юм” гэж дүгнэсэн байна.







0 Сэтгэгдэл