Залуу манлайлал хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг үндэсний уран илтгэлийн аварга шалгаруулах “Аггон” тэмцээний бүртгэл эхэлжээ. “Оюуны нүүдэл үү, элсний нүүдэл үү” сэдвээр гурван үе шаттайгаар зохион байгуулагдана. Үндэсний аваргаар шалгарсан илтгэгчийг нэг сарын хугацаатай АНУ-д “Leadership Institute” зуны сургалтад хамруулах эрхээр шагнах юм байна. Хоёрдугаар байрт орсон илтгэгч нөтбүк, тусгай байр “Лектор” төвийн сургалтад суух эрх, бусад хамтран зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлгийг авах аж.







0 Сэтгэгдэл