Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ ӨДРӨӨР БИШ, ЦАГААР ӨРГӨЖИЖ БАЙНА

Тавантолгойн төлөө нэгдэж буй үндэс ний компаниудын төлөөлөгчид уржигдар УДЭТ-ыг нураах шахсан. Энд “Монгол 999+” компанийг үүсгэн байгуулагчид хуралдаж, ТУЗ-өө сонгох учиртай байсан ч 650 суудалтай УДЭТ-т 400 суудал нэмж оруулаад ч хүчрээгүй. Машин унаа тавих зайгүй болж, битүү түгжрэл үүссэний зэрэгцээ УДЭТ-ын гадна талд 100 гаруй хүн “овоорч” байснаас компанийг үүсгэн байгуулах ажлыг түр хойшлуулсан билээ.

Ингээд өчигдөр 1350 суудалтай СТӨ- нд үүсгэн байгуулагчдын хурал болсон ч ТУЗ-өө сонгох ажлаа дахиад л хойшлуулжээ. Ямартай ч оролцогчдын 98 хувийн саналаар “Монгол 999+” хувьцаат компанийг байгуулах шийдвэрт хүрсэн бөгөөд өчигдрийн байдлаар бүртгүүлсэн 1550 гаруй компанийн төлөөлөгч тамга тэмдгээ дарж гарын үсэг зурсан юм байх. Суудлаа харамласан юм байлгүй сэтг үүлчдийг оруулаагүй тул хаалттай болсон “үндэсний” хурлын талаар үлгэр шиг л юм сонсогдсон. СТӨ-нд бас л баахан сандал оруулж, коридорт нь хүртэл хүмүүсийг битүү суулган “кино” үзүүлсэн юм билээ.

Залхсан зарим нь дундаас нь гараад явсан гэсэн. Хамгийн гол ажил буюу ТУЗ-ийг сонгох асуудал дахиад л хойшлогдож сунжирснаас СТӨ-г үндэсний компаниуд өнөөдөр дахиад л “бужигнуулах” нь. “Монгол 999+” нэгдэлд байр сууриа эзлэхээр “Хан брой”-г чиглэсэн хөл хөдөлгөөн одоо ч хөвөрсөөр. Бүртгэлийн ажлыг зогсоох төлөвлөгөөтэй байсан ч боломжгүй байгааг ажлын хэсгийнхэн учирлаж байна. Одоогийн байдлаар (өчигдөр 18.00 цагт) 1600 гаруй компани “Монгол 999+”-ийн эгнээнд элсчээ.

Цагийг ийнхүү нарийн заадгийн учир үндэсний нэгдэл өдрөөр биш, цагаар өргөжиж байгаагийнх. Үүсгэн байгуулагчдын хурлыг хийгээд л бүртгэл зогсох юм шиг зарим хүн ойлгож, шавдаж байгаа юм гэсэн. Гэвч бүртгэл явагдсаар байх бөгөөд тухайн компани үүсгэн байгуулагч болж амжихгүй ч гэлээ хувь эзэмшиж болох тухай “Баян мэдлэг” компанийн захирал Д.Сүхбаатар тайлбарлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.