Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндсэн чиглэлийн төслийг дэмжив

 Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов. Үндсэн чиглэл нь хүний хөгжлийг хангахад чиглэсэн макро эдийн засгийн бодлого, бодит салбарын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, засаглал эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах гэсэн бүтэцтэй байхаар төсөлд тусгажээ.  
Засгийн газар 2011 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, өсөлтийн үр дүнд бий болох баялгийг ард иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, бизнес, хууль эрх зүйн орчинг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар иргэдийнхээ  хөгжлийг тэтгэх зорилт тавьж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.