“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулж тогтоол гаргалаа.
Уг тогтоолоор:
• “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлав.
• Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг оны эхнээс эрчимтэй хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
• Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачлагатай ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
• Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг 2010 оны 10 дугаар сард, биелэлтийг 2011 оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт даалгалаа.







0 Сэтгэгдэл