Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндсэн хуулийн 29.1, 60. 2. 3 дахь заалтыг өөрчлөх цаг нь болсон

 Эцэг хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн талаар 10 жил ярьж байна. Өмнөх УИХ-ын үед Д.Лүндээжанцан, Т.Очирхүү нарын туршлагатай гишүүн Үндсэн хуулийн долоон алдааны нэгийг залруулах зорилгоор Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хуулийн төсөл боловсруулсаныг эвслийн эрх баригчид хав дарж орхисон юм. Тэр үед сайдын суудлын төлөө эвслийн намууд “алалцаж” байсан учир архагуудын санаачилга үр дүнд хүрээгүй. Тэд ч дуугүй өнг өрсөн. Тухайн үед Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд эрх баригч эвсэлд багтсан жижиг намуудыг сайдын суудлаар торгоох хэрэгтэй болсноор Д.Лүн дээжанцан нарын төслийг хойшлуулаад байв. Харин энэ УИХ Үндсэн хуульд томоохон өөрчлөлт хийх зорилго тавьж, нийгмийн бүхий л төлөөллийг орол цуулсан өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулсан боловч Сонгуулийн хуулийн чимээнээр олигтой урагшилж өгсөнгүй.

Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулах цаг хугацааны боломж нэгэнт байхгүй болсон тул Ж.Сүхбаатар, Н.Батбаяр цаг аваад байхааргүй, бүлгүүд ч зөрчилдөхөөргүй хэсэгт зарим өөрчлөлтийг оруулах төсөл өргөн бариад буй. УИХ-аас 2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин есдүгээр зүй лийн нэг дэх хэсэгт “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тог тоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хав сарч болохгүй” гэсэн зохицуулалт оруулсан байдаг. Ингэснээр Засгийн газрын бараг бүх гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллах болж, энэ хэрээр хууль тогтоох байгулулагын мөн чанар алдагдсан билээ. Д.Энхбат нарын гишүүн хэдэн сарын өмнө “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэ гээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж хязгаарласан зохицуулалтыг Үндсэн хуулийн энэ хэсэгт нэмж оруулахаар төсөл санаачилсан юм.

Н.Батбаяр, Ж.Сүхбаатарын өргөн барьсан төслийн агуулга мөн ийм. Гурван намын төлөөлөл энэ асууд лаар санал нэг, өмнөх УИХ-ын үед ч ийм агуулгатай өргөн барьсан байсан учраас энэ УИХ төслийг хэ лэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруу лах асуудлыг хэлэлцэхэд саад учир хааргүй байгаа. Төрийн бай гуу – лалтын байнгын хорооны өчигд рийн хуралдааны үеэр ч гишүүд энэ асуудлаар нэгд мэл байр суурьтай байгаа нь харагдлаа. Тийм учраас энэ УИХ Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг өөрчлөхөд улс төрийн шалтгаан байхгүй болсон гэсэн үг. Харин цаг хугацааны шахаа бий. Үүнд баригдахгүйн тулд УИХ шуурхай ажиллах шаардлага гарч байна. Учир нь УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын дотор Үнд сэн хуульд өөрчлөлт оруулахыг хо риглосон. Үүнээс өмнө амжуулах шаардлага үүсэж байна.

Мөн зарим засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг жийн удирдлагыг томилохтой хол боотой асуудлыг тухайн шатных нь онцлогтой холбон авч үзэж, сумын түвшинд Засаг даргыг нийт иргэдээс нь сонгодог байх зохицуулалт оруу лах тухай төсөл ч бэлэн болоод байгаа юм. Тэгэхээр энэ УИХ-ын ам жуулах ёстой зүйлийн нэг нь Үнд сэн хуулийн 29.1, 60.2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах явдал юм. Олон нийт ч үүнийг хүсэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрвээ УИХ энэ хоёр өөрчлөлтийг хийж чадахгүй бол дараагийн УИХ-д итгэхэд бэрх. Шинэ хүмүүс улс төрд орж ирнэ. Сайдын суудал нүдэнд нь харагдаж, Засгийн газар нь УИХ-аа “зайдлах” нөхцөлөөс мөн л салж чадахгүйд хүрэхийг үгүйсгэхгүй. Уншигчдад илүү ойлгомжтой байл гах үүднээс Үндсэн хуульд оруу ла хаар сүүлд өргөн барьсан төслийг танил цуулж байна.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулахаар бэлэн болсон төсөл:

“Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно.

” Жардугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулах өөрчлөлт:

“Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөж, дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга тухайн хуралтай зөвшилцөн тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Сумын Засаг даргыг тухайн суманд байнга оршин суугч иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гарган дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймгийн Засаг дарга бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч шийдвэр гаргана. Сум, дүүргийн Засаг дарга хуулиар тогтоосон шарадлагыг хангасан этгээдийг тухайн шатны хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөн баг, хорооны Засаг даргаар томилно.” Хэрвээ энэ төсөл батлагдвал Үндсэн хуулийн жардугаар зүйлийн гурав дахь хэсгийг хүчингүй болсонд тооцох юм. Тэнд “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж, томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэсэн өгүүлбэр бий.

Го.ЭНХТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.