Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үзэсгэлэнт улс төрчид

Испанийн “20 Minutos” сайтаас дэлхийн хамгийн сайхан эмэгтэй улстөрчдийг шалгаруулсан байна. 
1. Лучиана Леон (30), Перугийн парламентийн депутат
2. Мерседес Араос (47), Перугийн худалдаа, аялал жуулчлалын яамны сайд
3. Сара Латиф Луис Чавес (32), Мексикийн хувьсгалт нам
4. Мара Карфанья (32),Италийн засгийн газрын гишүүн
5. Юри Фужикава (27), Японы олон нийтийн зүтгэлтэн
6. Анна-Мария Галоян (26), Эстонийн улстөр судлаач
7. Тоиреза Феррис (29), Ирландын Үндэсний Шинн Фейн намын зүтгэлтэн
8. Юлия Тимошенко (48), Украины ерөнхий сайд
9. Юнис Олсен (31), Сингапурын парламентийн депутат
10. Кайетана Альварес (34), Испанийн авилгын эсрэг тэмцэгч
Эхний арвын дотор хамгийн алдартай нь Тимошенко, Карфанья нар юм. Алдарт гимнастикч, Думын гишүүн Алина Кабаева 12 дугаар байрт орсон бол 61 настай Хиллари Клинтон 34-т орсон нь гайхалтай. Түүний өрсөлдөгч Сара Пэлин 24 дүгээр байрт шалгарч, энэ удаад Хиллариг давж чадлаа. Испани хэлтэн орнуудын уншигчдын дунд явуулсан санал асуулга тул эхний гурван байрыг тэд эзэлсэнд гайхах зүйл алга.

М.Сугар-эрдэнэ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.