Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үерт автсан уурхайгаас 100 гаруй уурхайчныг эсэн мэнд гаргалаа

Үерт автсан уурхайн гүнд долоо хоног илүү тэссэн 100 гаруй уурхайчинг Хятадын аврагчид эсэн мэнд гаргаж ирж чадлаа. Уурхайн гүнээс төмөр хоолой нүдэн дохио өгөх чимээг аврагчид өнгөрсөн баасан гаригт сонссон бөгөөд уурхайчдыг аврахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ амласан.
 Төрийн мэдлийн теле сувгаар хурц гэрлээс хамгаалан нүдийг нь боосон уурхайчдыг хөнжлөөр ороон, Хэжинг хотын эмнэлэгт хүргэж байгаа бичлэгийг үзүүлэв. Аврах ажиллагаа явуулж байгаа газар луу зөвхөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн ажилтнууд орохыг зөвшөөрч байгаа аж. Хятадын төв телевиз уурхайн гүнд хашигдсан 153 хүний ихэнх нь амьд байгаа гэдгээс өөр дэлгэрэнгүй зүйл хэлсэнгүй. Аврах албаны ажилтан Вей Фушенг “Энэ бол ид шид. Нойр хоолгүй ажилласны үр дүн гарлаа” хэмээн ярьсан байна. “Уурхайн гүнд долоо хоног илүү байсан уурхайчдын даралт, зүрхний цохилт хэвийн. Тэд энэ хугацаанд огт ус уугаагүй. Уурхайн гүнд гэрэл харагдаж байгаа нь тэнд амьд үлдсэн хүмүүс байгаа гэсэн итгэл төрүүлж байна” гэж Синьхуа мэдээлэв. “Одоо уурхайд 39 хүн үлдсэн гэж таамаглаж байгаа. Тэднийг хайх ажил үргэлжилж байна” гэж Шаньси мужийн захирагч Ван Юн мэдэгдлээ. 
Уурхайн гүн дэх усыг соруулахаар авчирсан 14 шахуурга дээр 3000 хүн ажиллаж байна. Уурхайн менежерүүд ажилдаа хайнга хандаж, уурхайд гарсан нүх сүвийг бөглөх талаар арга хэмжээ аваагүйн улмаас үерт автсан гэж  Хятадын Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулах төвийн урьдчилсан дүгнэлтэд дурджээ. Хөдөлмөр хамгаалал муутай Хятадын уурхайд жилдээ олон зуун хүн ослоор амь үрэгддэг бөгөөд 2002 онд 6995 уурхайчин амь эрсэдсэн бол өнгөрсөн онд энэ тоо харьцангуй багасч 2631 болжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.